Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Шинжлэх Ухааны Академиас зохион байгуулж буй “Энтрепренер
судлаач” үндэсний хөтөлбөрт орон нутгаас оролцогчдыг чадавхжуулах, орон нутгийн
шилдэг төслийг шалгаруулах зорилгоор “Эрдэм идеатон - Эрдэнэт” арга хэмжээг энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгууллаа.
БШУЯ, ШУА, Орхон аймгийн Засаг даргын тамгын газар, Санхүү, Эдийн Засгийн Их Сургууль, Эрдэнэт Шинжлэх ухаан, технологийн парктай хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээнд Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал хүрэлцэн ирж спартапуудыг бодлогоор тууштай дэмжсээр байхаа илэрхийлж, оролцогчдод амжилт хүслээ.
Орон
нутгийн залуу судлаачдыг чадавхжуулах сургалтыг СЭЗИС-ийн проректор, доктор Г.Батхуяг
тэргүүтэй багш нар Бизнес хөгжүүлэлтийн модуль, дадлага ажил хослуулан “Бүтээлч
байдал, инновац”, “Дизайн сэтгэлгээ ба шийдэл”, “Нууц жороо тодорхойлох бизнес загвар” сэдвүүдээр,
ШУА-ийн зүгээс Судалгаа хөгжүүлэлтийн модуль буюу “Оюуны өмчийн
удирдлага”, “Судалгаа хөгжүүлэлт , арга зүй”, “Технологийн зах зээлд нэвтрүүлэгт” сэдвээр
тус тус явууллаа. Мөн оролцогчдын бизнес санаа, судалгаанд тулгуурлан хэрхэн
амжилттай төсөл бичиж, санаагаа хөгжүүлэх талаар зөвлөгөө өгсөн юм.
Сургалт, менторшипийн үр дүнд санаагаа уралдуулах Идеатон зохион байгуулж Нийт 14 оролцогч 9 баг болон бизнес төслийн шинэ санаа танилцуулж өрсөлдлөө.
Үүнд:
1.
“Зөвлөх үйлчилгээний компани”,
2.
“Мөөг ургуулах байгууламж”,
3.
“Залуусын Манлайллын клуб”,
4.
“Хонины ноосоор бордоо хийх”,
5.
“Үр үйлдвэрлэл”,
6.
“Уул уурхай, өнгөт металл уургийн хяналтын
систем”,
7.
“Амжилтын гараа” математикийн хоцрогдол арилгах
платформ
8.
Монгол хэлний цахим сургалт
9.
“Бүтээгдэхүүний үл зохицол бууруулах” зэрэг
төслийн санаагаар өрсөлдөж, оролцсоноос Г.Батбуян ахлагчтай “Эко Гарден Гоулд”
багийн “Үр үйлдвэрлэл” төсөл тэргүүн байрт шалгарч, Монголын Инновацийн 7 хоног
арга хэмжээний хүрээнд, “Эрдэм хакатон” уралдаанд оролцож 5 сая төгрөгийн
хөрөнгө оруулалт авах эрхтэй боллоо.
Мөн .Батсуурь,
Б.Тэмүүлэн нарын “Залуусын Манлайллын клуб” оюутан залуусын цагаа үр бүтээлтэй
ашиглах, мэдээллээ солилцох, мэдлэгээ түгээх төсөл нь “Эрдэнэт” ШУТП-ийн төв
байранд нэг улирлын турш байрлаж, үйл ажиллагаа явуулах эрхийн бичгийн эзэн боллоо.
Энэ үеэр шүүгчдийн зүгээс Ц.Даваадуламын “Монгол хэлний цахим сургалт”
аппликейшн хөгжүүлэлт, Я.Батбаярын математикийн бодлогыг платформ дээр хөгжүүлэх
“Амжилтын гараа” төслийн багт баяр хүргэж ШУА-ийн номын дээжээр бэлэг барилаа.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд ШУА-ийн ИТХ-ийн дарга Д.Батхуяг,
ЭШХ-ийн мэргэжилтэн, доктор Б.Золжаргал, Эрдэнэт ШУТП-ийн захирал Г.Энхбаяр,
СЭЗИС-ийн проректор Г.Батхуяг, багш Б.Бат-Амгалан нар ажиллав.