ШУА нь 2017 онд “Инновацийн тухай хууль (2012)”-ийн хэрэгжилтийг хангахад Шинжлэх ухаан технологийн
салбарын оролцоог идэвхжүүлэх, гарсан санаачлагыг дэмжих зорилгоор “Инноваци,
технологийн хэлтэс”-ийг байгуулсан билээ. Тус хэлтэс өнгөрсөн хугацаанд ШУА-ийн
“Технологи дамжуулах журам”-ыг 2018 онд батлуулж, үйл ажиллагааг өргөтгөн, 2019
онд “Инновацийн тухай хууль” түүний дагалдах “Улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэсэн эрдэм шинжилгээ, туршилт, зохион
бүтээх ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийг өмчлүүлэх, эзэмшүүлэх журам”-ын
дагуу 12 оюуны өмчийн эзэмших эрхийн шилжүүлгийг Монгол Улсын Оюуны өмчийн
газартай хамтран гүйцэтгэж, эрхийн зөрчлийг арилгасан.
Уг ажлын үр дүнд 2019 онд 3 лицензийн гэрээ байгуулан, патентийн тухай
хуулийн дагуу ОӨГ-т бүртгүүлсэн байна. Үүнээс Биологийн хүрээлэн 2 лицензийн
гэрээ, Хими, химийн технологийн хүрээлэн 1 лицензийн гэрээ байгуулжээ.
Улмаар ШУА-ийн
2019 оны аж үйлдвэрийн оюуны өмчийг ашиглуулах лицензийн гэрээгээр 1,5 сая
төгрөгийн орлого олсон байна. Ингэснээр
ШУА-ийн судлаачдын эрдэм шинжилгээ, судалгаа, хөгжүүлэлтийн ажлын үр дүнд бий
болсон оюуны өмчүүд эдийн засгийн эргэлтэд орж, судлаачид
анхны роялти ашгаа хүртлээ.