ШУА-ийн ахмадын холбоо нь жилд нэг хүнийг онцлон “Хүндэт дэвтэр”-тээ алдаршуулдаг уламжлалтай. Өнөө жил энэхүү шагналыг Ч.Раднаабазарт олголоо. Ч.Раднаабазар нь 1985 оноос Шинжлэх ухааны академийн хүрээлэн дундын санхүү, аж ахуй эрхэлсэн газрын дарга, Монгол-Зөвлөлтийн хамтарсан эрдэм шинжилгээний экспедицийн орлогч даргын ажлыг хавсран гүйцэтгэж байжээ. Энэ хугацаандаа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг аж ахуй зохион байгуулалтын талаар бэхжүүлэх, ахмадын байгууллагыг үүсгэн байгуулж үйл ажиллагааг тогтмолжуулах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж ийнхүү алдаршуулж байгаа юм байна.
Ч.Раднаабазар нь 1990-2018 онд ШУА-ийн Ахмадын хорооны даргын сонгуульт ажлыг тасралтгүй 20 жил хийсэн ахмад зүтгэлтэн юм. Энэ хугацаанд ахмадуудыг бүртгэлтэй болгох, хүрээлэнгүүдэд ахмадын зөвлөлийг байгуулж, үйл ажиллагааг жигдрүүлэхэд анхаарч, ахмад залуу эрдэмтдийн багш шавийн холбоо, ахмад эрдэмтдийн алдрыг тэмдэглэх зэрэг олон хэлбэрийн ажил зохион байгуулж байлаа. Тэрбээр мөн ахмад настны хуулийг боловсруулах ажлын хэсэгт оролцож, төрөөс ахмадуудын талаар анхаарахад чиглэсэн олон санал гаргасан хүн юм.