Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Эхний шатны сургалтаар судалгааны болон бизнесийн салбарынханд суурь түвшний мэдлэгийг олгож энтрепренер хандлага төлөвшүүлнэ
Эхний шатны сургалтаар судалгааны болон бизнесийн салбарынханд суурь түвшний мэдлэгийг олгож энтрепренер хандлага төлөвшүүлнэ

 ШУА-иас санаачлан  хэрэгжүүлж буй  “Энтрепренер судлаач”  үндэсний хөтөлбөрийн нэгдүгээр үе шат буюу Мастеркласс сургалт өнөөдөр эхэллээ.    

Мастерклассын эхний сургалтыг “Инновац ба Энтрепренершип” сэдвээр  СЭЗИС-ийн дэд профессор, доктор Г. Батхуяг багш орлоо.  Мастерклассын эхний 40 цагийн сургалтаар судалгааны болон бизнесийн салбарынханд нийтлэг, суурь түвшний мэдлэгийг олгож энтрепренер хандлага төлөвшүүлэхэд чиглэх бөгөөд дараагийн 40, 40 цагийн сургалтыг бизнесийн болон судалгааны гэж ангилан дадлага, воркшоп хосолсон хэлбэрээр явуулж нийт 120 цагийн мастеркласс зохион байгуулах юм.

 Хөтөлбөрийн эхний үе шат 2023 оны 5 дугаар сарын 29 хүртэл хэрэгжиж дууссанаар технологи зүгшрүүлэлт, судалгаа хөгжүүлэлтийн буюу хоёрдугаар үе шат эхэлнэ. Хөтөлбөр нийт 3 үе шаттайгаар үргэлжилж 2024 оны 5 дугаар сард хэрэгжиж дуусахаар төлөвлөгдөөд байгаа юм.  

“Энтрепренер судлаач” хөтөлбөр нь эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүн, үнэ цэнийг нэмэгдүүлж эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх энтрепренер сэтгэлгээг төлөвшүүлэх,  нөгөө талаас бизнес эрхлэгч, энтрепренерүүдэд судалгааны арга зүй, технологи хөгжүүлэлтийн талаар мэдлэг олгох 2 талын ач холбогдолтой юм.   

 


Бусад мэдээлэл