Вэбсайтын цэс
Хэлний сонголт
"ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН" ШИНЭ НОМ ХАНДИВЛАХ, ТАНИЛЦУУЛАХ АЖИЛЛАГАА 7 ХОНОГИЙН ТУРШ ҮРГЭЛЖИЛНЭ
"ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН" ШИНЭ НОМ ХАНДИВЛАХ, ТАНИЛЦУУЛАХ АЖИЛЛАГАА 7 ХОНОГИЙН ТУРШ ҮРГЭЛЖИЛНЭ

 “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Үндэсний номын сан, Монгол Улсын Шинжлэх ухааны Академитай хамтран зохион байгуулж буй "ЭРДЭМ НОМЫН ЧУУЛГАН" шинэ ном хандивлах, танилцуулах  ажиллагаа  2020.04.20-24-ний өдрүүдэд болно. Ингэхдээ өдөр бүрийн 10:00 цагаас Монгол Улсын Үндэсний номын сан болон Монгол улсын Шинжлэх ухааны академийн  пэйж хуудсаар “Номын танилцуулга”-ыг Live-аар хүргэх юм.

 Өнөөдөр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Техник технологийн салбар, Анагаах ухааны салбарынхны танилцуулга боллоо. Энэ үеэр Академич Ш.Болд,  Техник технологийн салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдорж нар салбар салбарын шинэ номоо танилцууллаа. Тэд мөн номын сангийн хуулийн дагуу Монгол улсын үндэсний төв номын санд шинэ номны дээжээс гардуулж өгсөн юм. Нийтдээ 24 ширхэг номыг энэ өдөр хандивлалаа.

Маргаашаас ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд хуваарийн дагуу өдөр бүр мэдээллээ хийж, шинэ номоо хандивлана. Энэ арга хэмжээний хүрээнд ШУА, харьяа хүрээлэнгүүд нийттээ 170 нэр төрлийн 300 орчин номыг тус номын санд хандилах юм. 


Бусад мэдээлэл