Вэбсайтын цэс
Хэлний сонголт
БАГА ЧУУЛГАНЫ ШИНЭ ГИШҮҮД ТЭМДЭГ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
БАГА ЧУУЛГАНЫ ШИНЭ ГИШҮҮД ТЭМДЭГ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

ШУА-ийн Бага чуулганы шинэ гишүүдийн тэмдэг, гэрчилгээг ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Б.Баярт, ШУА-ийн Орлогч дарга Б.Бат-Эрдэнэ нар 6 дугаар сарын 23-ны өдөр гардуулан өгсөн юм. Мөн энэ үеэр Бага чуулгануудын дарга, орлогч дарга нарын үнэмлэхийг гардуулан өглөө.

Монгол улсын ШУА-ийн бүтцэд салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтнээс бүрдсэн салбарын 5 бага чуулган, бүтцийн 2 академич үйл ажиллагаа явуулж байна. ШУА-ийн Бага чуулганы дүрмийн дагуу сонгогдсон болон төлөөллийн бүрэлдэхүүнийг 2 жил тутамд 30 хүртэл хувиар шинэчилдэг бөгөөд бага чуулганы гишүүний энэ жилийн сонгууль саяхан болж өнгөрсөн юм. Энэ удаагийн сонгуульд салбарын 5 бага чуулганаас зарласан 33 мэргэжлийн чиглэлийн 48 орон тоонд 19 эрдэм шинжилгээний байгууллага, их суруулийн зөвлөлөөс давхардсан тоогоор нийт 116 эрдэмтний нэр дэвшүүлсэн байна.

Улмаар 29 мэргэжлийн чиглэлээр 42 эрдэмтэнг Бага чуулганы гишүүнээр шинээр сонгожээ. Шинээр сонгогдсон гишүүдийн 30 хувийг эмэгтэй эрдэмтэд эзэлж байв.

Өнөөдрийн байдлаар ШУА-ийн салбарын бага чуулган болон бүтцийн академиудын хэмжээнд нийт 234 эрдэмтэн сонгогдон ажиллаж байна.




Бусад мэдээлэл