Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРЛУУДАД АЛБАН ДААЛГАВАР ӨГЛӨӨ
ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРЛУУДАД АЛБАН ДААЛГАВАР ӨГЛӨӨ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Төрийн албаны сахилга бат, дэг журам, хариуцлагыг сайжруулахад манай Засгийн газар эн тэргүүнд анхаарч ажиллана гэдгээ ажил авсан анхны өдрөө л мэдэгдэж улмаар “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 тоот албан даалгаварыг төрийн байгууллагуудад хүргүүлсэн. Энэхүү “Албан даалгаврын хэрэгжилтийг хангах тухай“ БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн 2017 оны А/288 тоот тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан  Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл салбарынхаа Хөдөлмөрийн бүтээмж, сахилга хариуцлагыг      сайжруулах зорилгоор ШУА-ийн хүрээлэнгийн захирал нарт  өнөөдөр албан даалгавар өглөө.

Тус албан даалгавар нь Хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх,  Төрийн өмчийн байр, өмч хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, Ажлын цаг ашиглалтын нягтралыг нэмэгдүүлж, үр ашгийг дээшлүүлэх, Ажлын хариуцлага, хөдөлмөрийн сахилгыг  чангатгах, Хүрээлэнг хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөний  хэрэгжилтийг эрчимжүүлэх гэсэн 5 чиглэлээр өгөгджээ.


Бусад мэдээлэл