Орчин цагийн шинжлэх
ухааны байгууллага үүсэн хөгжсөний 100 жил, ШУА байгуулагдсаны 60 жилийн ойд
зориулсан шатрын тэмцээн
11-р сарын 21-нд болох гэж байна.
ШУ-ны доктор,
профессор МУ-ын Төрийн Соёрхолт эрдэмтэн Р.Энхбатын санаачилгаар зохион байгуулж буй тус тэмцээн нь
онлайн блиц хэлбэрээр болох юм. Өөрөөр хэлбэл, ирэх ням гарагт 11 цагаас http: // lichess.org цахим платформ дээр Монголын шатрын холбооны /А,Б/
ангилалаар явагдах юм.
Оюун ухааны спорт шатрыг олон нийтэд сурталчлах,
шатарчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тус тэмцээнийг ШУА-ийн Математик, тоон технологийн
хүрээлэн, Монголын шатрын холбоо, “Шаг дуг цод” шатрын клубээс хамтран зохион байгуулж байна.
Тэмцээнд оролцохыг
хүссэн нийт шатарчид удирдамжид заасан зааврын дагуу бүртгэлээ хийлгэх бөгөөд дараах линкүүдээр холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж авна уу.
Личесс багт нэгдэх холбоос:
А ангилал https://lichess.org/team/s8nmW1Ac
Б ангилал https://lichess.org/team/W9hwkjaC