Нийслэлийн 375 жилийн ой, Монголын Шинжлэх ухааны ажилтны баярыг тохиолдуулан ШУА-ийн Дээд шагнал "Хубилай хаан" алтан медалиар Нийслэлийн ЗДТГ-ын дарга, ШУА-ийн Нийгмийн ухааны салбарын Бага чуулганы гишүүн Ё.Гэрэлчулууныг шагнасныг ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин гардуулан өглөө. Тус нэр хүндтэй шагналыг Шинжлэх ухааны Академийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын судлаач, эрдэмтэн болон төрийн зүтгэлтэн нарт олгодог журамтай юм.