Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН ЭЭЛЖИТ ИХ ЧУУЛГАН БОЛЛОО
ШУА-ИЙН ЭЭЛЖИТ ИХ ЧУУЛГАН БОЛЛОО

ШУА-ийн ээлжит Их чуулган 5 дугаар сарын 26-ны өдөр боллоо.  Энэ удаагийн чуулганаар "Монгол улсын хөгжлийн шинжлэх ухаанд суурилсан номлолын үндэслэл, арга зүй"-н асуудлыг хэлэлцсэн юм.

Их чуулганд ШУА-ийн жинхэнэ гишүүд, УИХ-ын даргын зөвлөх Д.Лхагвасүрэн болон ШУА-ийн хэлтсийн дарга нар, салбарын Бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга нар, хүрээлэнгийн захирлууд оролцов. Улмаар чуулганд оролцогчид "Монгол улсын хөгжлийн шинжлэх ухаанд суурилсан номлолын үндэслэл, аргазүй"-н асуудлыг хэлэлцэж, санал бодлоо солилцсоноор тус номлолыг боловсруулан гаргаж төр, засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.


 


 



Бусад мэдээлэл