ШУА-ийн гишүүний ээлжит сонгууль маргааш болох гэж байгаатай холбогдуулан салбарын бага чуулган,
бүтэцийн академиудаас нэр дэвшигч 9 эрдэмтний бүтээлийн үзэсгэлэн өнөөдөр ШУА-ийн байранд нээгдлээ. Энэхүү үзэсгэлэнгийн
үеэр нэр дэвшигч нар өөрсдийн ном бүтээл, эмхэтгэл зэргийг бүрэн эхээр нь
дэлгэн үзүүлж байгаа юм. Тэдний бүтээлийн үзэсгэлэнг өнөөдөр академичид болон
бусад эрдэм шинжилгээний байгууллагын судлаач, эрдэмтэд ирж сонирхлоо.
Тус
үзэсгэлэнг зорьж ирснээр та бүхэн нэр дэвшигч эрдэмтэнтэй биечлэн уулзаж тухайн
эрдэмтэн Монголын болоод дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хэрхэн хувь нэмэр
оруулсан талаар нь танин мэдэж авах боломжтой юм. Энэ удаа нийгмийн
ухааны салбараас 1, Хүмүүнлэгийн ухааны салбараас 1, Хими, биологийн салбараас 1, Физик, математик, химийн салбараас 1, Геологи, газарзүй,
байгаль орчны салбараас 1, Техник,
технологийн салбараас 1, Анагаах ухааны салбараас 2, Хөдөө аж ахуйн
салбараас 1 эрдэмтэн нэр дэвшиж байна.
Үзэсгэлэн
өнөөдөр 17 цаг хүртэл үргэлжилнэ.
ШУА-ийн жинхэнэ гишүүнд нэр дэвшигч эрдэмтэд
· Б.Батхишиг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Бодлого судлал, улс төрийн эдийн засгийн ухааны салбарын эрхлэгч, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор
· Ч.Ган-Өлзий ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний Тэргүүлэх ажилтан, Шинжлэх ухааны доктор (ScD), профессор
· Д.Энхтуяа ШУТИС-ийн “Shima Seiki trannig center” сургалтын төвийн захирал, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор