Монгол улсын Шинжлэх ухааны Академи Эрхүүгийн судалгаа техникийн үндэсний их сургуультай (ИРНИТУ) шинжлэх ухаан, боловсрол, инновацийн салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг 8 дугаар сарын 7-ны өдөр ШУА дээр байгууллаа.
Хамтын ажиллагааны хэлэлцээрт Монгол улсын ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Эрхүүгийн судалгаа техникийн үндэсний их сургуулийн ректор М.В Корняков нар гарын үсэг зурав.
Энэхүү хэлэлцээрийн зорилго нь ОХУ, Монгол улсын хооронд бүтээлч хамтын ажиллагааг бэхжүүлэх, түүнчлэн шинжлэх ухаан, технологийн хөгжилд хувь нэмэр оруулахад оршиж байгаа юм.