Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ЭРДЭМТДИЙН ҮГ” ЛЕКЦ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
“ЭРДЭМТДИЙН ҮГ” ЛЕКЦ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Шинжлэх ухааны түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх, эрдэмтдийн оюуны бүтээлийг сурталчлах зорилгоор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны Академи хамтран олон нийтэд зориулан “Эрдэмтдийн үг” цуврал лекцийг зохион байгуулж байгаа билээ.

Энэ оны анхны лекцийг академич Б.Пүрэвсүрэн уншсан бөгөөд Полимери-химийн аж үйлдвэрийг монгол улсад хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа талаар олон нийтэд мэдээлэл өгсөн юм.

“Эрдэмтний үг” цуврал лекц 2016 оны 10, 11 дүгээр саруудад нийт 6 удаа явагдсан байна. Үүнд:

-10 дугаар сарын 7-ны өдөр  ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн Хүрэл, төмрийн үеийн судалгааны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Цагааны Төрбат "Монголын археологи: Монголчуудын угсаа гарвал, өвөг түүхийг байгаль, хүмүүнлэгийн ухааны заагт судлах нь”,

-10 дугаар сарын 27-ны өдөр доктор, профессор Я.Мягмарсүрэн оролцож, "Цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох селекци, үр тарианы шинэ сортууд",

-11 дүгээр сарын 7-ны өдөр ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Байгалийн нэгдлийн химийн лабораторийн эрхлэгч, академич Д.Батсүрэн оролцож, “Эх орны байгалийн химийн нэгдлийн судалгаа, өвөрмөц бүтэц, биологийн идэвх”,

-11 дүгээр сарын 11-ний өдөр МУБИС-ийн захирал, доктор, профессор Д.Мөнхжаргал “Дэлхийг амирлуулах боловсролын эрэлд”,

 -11 дүгээр сарын 18-ний өдөр МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Ү.Отгонбаяр уригдаж, “Дата анализ, статистикийг амьдралд ашиглах нь”,

-11 дүгээр сарын 23-ны өдөр ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтөний экологийн лабораторийн эрхлэгч, доктор, профессор Б.Лхагвасүрэн “Зэрлэг амьтдын их нүүдэл: бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдвээр тус тус илтгэл тавьсан юм.

Лекцэд тухайн чиглэлээрх холбогдох эрдэмтэн судлаачид, багш, оюутнууд, хэвлэл мэдээллийн ажилтнууд болон сонирхсон хүн бүхэн нээлттэй оролцжээ.


 


 


 


 


 



Бусад мэдээлэл