Монгол улсын Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн тушаалаар Польшийн монголч эрдэмтэн, Варшавын Их сургуулийн Монгол судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Агата Барэя Стажиньскад ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар шагнасныг ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл гардуулан өгсөн юм.
Түүнийг Польш улсад монгол судлалыг хөгжүүлэх, монголч эрдэмтдийн залгамж халааг бэлтгэхэд оруулж хувь нэмрийг үнэлэн шагнажээ.