Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН “ЭРДЭМТДИЙН ЛЕКЦ” ЭХЭЛЛЭЭ
ШУА-ИЙН “ЭРДЭМТДИЙН ЛЕКЦ” ЭХЭЛЛЭЭ

ШУА, Нийслэлийн боловсролын газартай 2016 онд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу нийслэлийн дүүрэг бүрийн сургуулиудад шинжлэх ухааны тодорхой сэдвээр лекц унших ажлыг зохион байгуулж байгаа билээ.

СХД-ийн Ирээдүй цогцолборын 81 дүгээр сургуулийн багш, сурагчдад  3 дугаар сарын 10-ны өдөр “Агаарын боирдол-эрүүл мэнд” сэдвээр лекц уншиж, хамтарсан лекцийн үйл ажиллагааг эхлүүллээ.  Лекцийг Монголын анагаах ухааны академийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Бурмаажав уншлаа. Лекцэд тус сургуулийн багш нар болон ахлах ангийн 180 сурагч хамрагдав. Лекцээр агаар, түүний үүрэг, ач холбогдол, агаарын бохирдол, агаарын бохирдлын эх үүсвэр, түүнийг бууруулах талаар хийгдэж буй ажлууд, түүний үр дүнгийн тухай, агаарын бохирдлын хүн ам, ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, энэ чиглэлээр хийсэн судалгааны үр дүн, бохирдлоос шалтгаалсан эмгэгээс сэргийлэх арга замын талаар дэлгэрэнгүй мэдээллийг оролцогчдод өгөв.

Дараагийн лекцийг ШУА-ийн ФТХ-ийн ЭШАА, доктор Ч.Содбилэг "Физикийн шинжлэх ухаан гэж юу вэ, түүний ач холбогдол" сэдвээр 3 дугаар сарын 16-ны өдөр Оюунлаг дунд сургууль дээр уншлаа. Тус лекцэнд БЗД-ийн 12-р ангийн нийт 97 сурагч хамрагдсан бөгөөд  лекцийн төгсгөлд сурагчид физикийн шинжлэх ухаан, амьдрал, гараг ертөнцтэй холбоотой олон сонирхолтой асуултуудыг тавьж, хариулт авсан юм.

Тус лекцээр шинжлэх ухааны үндсэн ойлголтууд, ач холбогдол, шинжлэх ухаанд нээгдээд байгаа сүүлийн үеийн нээлтүүд, шийдэгдээгүй, судлагдаж буй асуудлуудыг танилцуулсан, сурагчдын танин мэдэхүй, мэргэжлээ сонгоход чухал ач холбогдолтой лекц болж өнгөрлөө. 


 


 


 



Бусад мэдээлэл