Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛ АЛТАЙН МӨНХ ЦЭВДГИЙН БУЛШ. МОНГОЛЫН ПАЗЫРЫКИЙН СОЁЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
 “МОНГОЛ АЛТАЙН МӨНХ ЦЭВДГИЙН БУЛШ. МОНГОЛЫН ПАЗЫРЫКИЙН СОЁЛ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“Монгол алтайн мөнх цэвдгийн булш: Монголын пазырыкийн соёл” үзэсгэлэнгийн нээлт 5 дугаар сарын 27-ны өдөр Монголын үндэсний музейд боллоо. 

Тус үзэсгэлэнг Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монгол улсад суугаа ХБНГУ-ын ЭСЯ, Монголын үндэсний музей хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2006 онд Монгол-Герман-Оросын хамтарсан археологийн экспедицийн судалгаагаар илрүүлсэн Монгол Алтай мөнх цэвдгийн булшны олдвор хэрэглэгдэхүүнийг гол болгон Төмөр зэвсгийн үеийн эртний нүүдэлчдийн соёлыг үзэгч олонд толилуулж байна.

Монгол-Герман-Оросын хамтарсан археологийн экспедиц 2006 онд Монгол улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн профессор Д.Цэвээндорж, Германы Археологийн хүрээлэнгийн профессор Г.Парцингер, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатан зүйн хүрээлэнгийн академич В.И.Молодин нарын удирдлагаар Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутагт одоогоос 2400 жилийн өмнөх Пазырыкийн соёлд хамаарах нэгэн мөсөн булшийг малтжээ. Улмаар монголын нутагт Пазырыкийн соёлын дурсгалыг малтсан нь 2006 оны дэлхийн археологийн шилдэг 10 нээлтийн нэгээр нэрлэгдсэн  байдаг.

Үүний зэрэгцээ 2004-2013 онд доктор Ц.Төрбат, П.Х.Жискар нарын удирдсан  Монгол-Францын хамтарсан Евразиат төслийн хүрээнд тус аймгаас 38 булш малтан судалсан бөгөөд судалгаагаар илрүүлсэн олон зуун олдвороос энэ удаад цөөн хэдэн олдворыг дэлгэн үзүүлсэн байна.

 Үзэсгэлэнгээр дээрх 2 судалгааны багийн илрүүлсэн монголын Пазырыкийн соёлыг төлөөлөхүйц нийт 30 багц, 180 ширхэг олдворыг дэлгэн үзүүлж байна. Үзэсгэлэн 5 дугаар сарын 27-ноос 6 дугаар сарын 26-ны хооронд Монгол үндэсний музейд гарна.





 



Бусад мэдээлэл