Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн “Шилдэг залуу судлаач” шагналд Т.Нарангарав (Хими, химийн технологийн хүрээлэн), Т.Энхнаран (Тархи, сэтгэл судлалын хүрээлэн), Ц.Ариунболд (Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн) нийт 3 судлаач нэр дэвшсэн бол “Шилдэг судлаач” шагналд нэр дэвшигч Н.Оюунбилэг (Технологийн инкубатор), Г.Оюунчулуун (Тархи, сэтгэл судлалын хүрээлэн), Т.Чимиддулам (Тархи, сэтгэл судлалын хүрээлэн), Ц.Энхбат (Физик, технологийн хүрээлэн), Э.Энхмаа (Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн), Э.Энхмаа (Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэн) нийт 6 судлаач нэр дэвшиж холбогдох материалыг ирүүлсэн байна.