“BRA2019”
залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Монголын инновацийн долоо хоног арга хэмжээний
хүрээнд зохион байгуулагдаж байна.
Дөрөв
дэх жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү хурал нь их, дээд сургууль, эрдэм
шинжилгээний байгууллагад ажиллан суралцаж буй магистрант, докторант оюутан,
судлаачдын судалгааны ажлыг англи хэл дээр хэлэлцэн тэдгээр залуу судлаач,
оюутнуудын судалгааны чанар, үр өгөөжийг нэмэгдүүлэх, цаашид судалгааг улам
сайжруулахад зөвлөмж дэмжлэг үзүүлдгээрээ онцлог юм.
Хурлын
үеэр залуу судлаачдын судалгааны ажлын арга зүйг эзэмшсэн байдал, инновацийг
чиг баримжаа, олон улсын түвшинд үнэлэгдсэн эсэх, англи хэлний түвшин, илтгэх
чадварын түвшин зэрэг олон шалгуур үзүүлэлтийг харгалзан шилдэг 1 докторант,
шилдэг 1 магистрант судлаачийн илтгэлийг шалгаруулан мөнгөн шагналаар
урамшуулах юм байна.
“BRA2019”
эрдэм шинжилгээний бага хуралд жил бүр 20-30 залуу судлаач бүтээлээ ирүүлдэг уламжлалтай.
Өнөө жил 20 гаруй судлаач бүтээлээ ирүүлснээс 11 илтгэл анхан шатны
шалгаруулалтад тэнцэн “BRA2019”
эрдэм шинжилгээний бага хуралд бүтээлээ хэлэлцүүлэх эрх авчээ.
Хурлын
шүүгчдээр их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл бүхий хүлээн
зөвшөөрөгдсөн эрдэмтэд ажилладаг бөгөөд үндсэн зохион байгуулалтыг Монголын
залуу эрдэмтдийн холбоо хариуцан ажиллаж байна. Монголын залуу эрдэмтдийн
холбоо нь шинжлэх ухааны үндсэн чиглэлүүд болох Анагаах ухаан, Байгалийн ухаан,
газарзүй-геологи, нийгмийн ухаан, Техник технологи, Хөдөө аж ахуй-биотехнологи,
Эдийн засаг-бизнесийн удирдлагын салбаруудыг хамарсан 7 салбар холбоотойгоор
үйл ажиллагаа явуулж байна.