Вэбсайтын цэс
Хэлний сонголт
”Нобелийн шагналт морин шарилж” шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл хэвлэгдэн гарлаа
”Нобелийн шагналт морин шарилж” шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл хэвлэгдэн гарлаа

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академиас 2015 оноос шинжлэх ухааны танин мэдэхүйн хялбаршуулсан цуврал номыг эрхлэн гаргаж, олны хүртээл болгож байна. 2022 онд 14 цуврал /82-95 дахь дугаар/ бичиж, хэвлүүлээд байна.   

Энэхүү цуврал бүтээл нь шинжлэх ухааны олон салбар, чиглэлийн мэдлэгийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан бичсэнээрээ онцлог бөгөөд хүүхэд, багачуудад шинжлэх ухааны мэдлэг олгох, цаашлаад шинжлэх ухаанч иргэн болгон төлөвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой юм.

Хялбаршуулсан цуврал бүтээлийн 2022 оны 83 дахь дугаарт доктор Г.Оюундарь,  Д.Өсөхжаргал, О.Хонгорзул  нарын  бичсэн   “Нобелийн шагналт морин шарилж”  бүтээлийг хэвлэн нийтлүүлэв.

Тус бүтээлд гайхамшигт Морин шарилжийн тухай ойлголт, уламжлалт хийгээд орчин үеийн судалгаа, ач холбогдол, хэрэглээ, хэрхэн тариалах талаар шинжлэх ухааны баримтаар баяжуулан таниулжээ. 

Морин шарилжийг эртнээс азийн уламжлалт анагаах ухаанд хорь гаруй өвчнийг анагаахад ашиглаж ирсэн бөгөөд сүүлийн хагас зуунд, хумхаа өвчний эсрэг морин шарилжид агуулагдах гол  үйлчилгээтэй бодис болох артемизининыг нээн илрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн эрдэмтэн Юу Юу Ту нь 2015 онд физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртсэн байна.


Бусад мэдээлэл