Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Ц.БАТБАЯРЫН “МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦАА (1900-1925)” БҮТЭЭЛ ХЭВЛЭГДЛЭЭ
Ц.БАТБАЯРЫН “МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦАА (1900-1925)” БҮТЭЭЛ  ХЭВЛЭГДЛЭЭ

Академич Ц. Батбаярын  “Монгол Улсын гадаад харилцаа 1900-1925” бүтээл  хэвлэгджээ. Өнөө жил  Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 110, Үндэсний ардчилсан хувьсгалын 100 жил зэрэг өнгөрсөн зуунд тохиосон түүхэн үйл явдлуудын тэгш ойг тохиолуулан ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн дэмжлэгээр энэхүү бүтээлийг хэвлүүлжээ.

Энэхүү бүтээл нь гурван хэсэгтэй. Эхний хэсэгт XIII Далай лам Түвдэнжамц 1904-1906 онд Халх Монголд морилж Монголын ард түмний үндэсний ухамсар сэргэх үйл явцад томоохон түлхэц үзүүлсэн, 1913 оны Монгол-Төвөдийн гэрээ байгуулагдсан түүхэн нөхцөл, гэрээний монгол ба төвөд эх, Их гүрнүүд гэрээг хэрхэн хүлээн авсан түүхийг танилцуулжээ.

“Богд хаант Монгол Улс гуравдагч хөршийн эрэлд” дэд хэсэгт 1911-1915 онд шинэ тулгар Монгол Улс гадаад орон зайгаа тэлэх, гадаад харилцаандаа Япон, АНУ, Англи, Франц зэрэг нөлөө бүхий гуравдагч хүчнийг оруулж ирэхээр авч хэрэгжүүлсэн хүчин чармайлтыг өгүүлсэн байна.

“Амар сайд, Цэцэн хан нарын Хятадад 1925 онд зорчсон нь” гутгаар хэсэгт Ерөнхий сайдын орлогч А. Амар, Цэцэн хан Навааннэрэн нар Бээжин, Чуулалт хаалганд зочилж Гоминьдан нам, ХКН-ын нэрт зүтгэлтэн Ли Дажао, цэргийн эрхтэн Фын Юйсян нартай хийсэн яриа хэлэлцээний түүхийг өгүүлжээ.  


Бусад мэдээлэл
Эмгэнэл
11 өдрийн өмнө