Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛ ЦЭЦЭГСИЙН ГАЙХАМШИГ”-ААР АЯЛАВ
“МОНГОЛ ЦЭЦЭГСИЙН ГАЙХАМШИГ”-ААР АЯЛАВ

ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Ургамлын биотехнологийн лабораториос “Монгол цэцэгсийн гайхамшиг” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, үзэсгэлэнг 6 дугаар сарын 20-ны өдөр ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд зохион байгууллаа. Хурлыг БОАЖЯ, ШУА, “Увдист цэцгийн ертөнц” ТББ хамтран зохион байгуулжээ. Хурлыг нээж ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн захирал, доктор Я.Адъяа үг хэлэв.

 Хурлаар “Монгол орны цэцэгт ургамлыг тарималжуулах боломж”, “Гоёл чимэглэлийн ургамлын тархац, нөөц”, “Монгол орны гууртст ургамлын аймгийн тойм болон түүний эндемизм”, “Чингисийн монголд хийсэн ургамлын хээрийн судалгааны тойм” зэрэг олон сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэгдсэнээс гадна 400 гаруй цэцэгсийн фото үзэсгэлэн дэлгэгдсэн юм. Мөн энэ үеэр Ургамлын биотехнологийн лаборатори, хүлэмжинд болон гадаа талбайд ургаж буй ургамлыг танилцуулах үйл ажиллагаа болов.



 


 



Бусад мэдээлэл