Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА БОЛОН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
ШУА БОЛОН ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

ШУА болон Оюуны өмчийн газар хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.  

Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь судлаачдын бүтээл туурвих, шинийг санаачлах, оюуны өмчийн бүтээлийн эрхийг хамгаалах үйл ажиллагааг дэмжих,  шинжлэх ухаан, технологи, инноваци, оюуны өмчийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, төрийн бодлогын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэхэд оршиж байгаа юм. 

Санамж бичгийн хүрээнд талууд оюуны өмчийн соёлыг бүрдүүлэх, оюуны өмчийн тухай мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн судлаач, эрдэм шинжилгээний ажилтнуудад оюуны өмчийн тухай болон оюуны өмчийн эрхийг хамгаалах, ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, зөрчлөөс сэргийлэх тухай цогц мэдлэг, чадварыг  олгох сургалт  зохион байгуулах аж.  


            


Бусад мэдээлэл