Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ - 2014” ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО
“ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ - 2014” ҮЗЭСГЭЛЭН БОЛЛОО

Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухааны академиас “Шинжлэх ухаан, үйлдвэрлэл - 2014” үзэсгэлэн, худалдааг Монголын уран зургийн Галларейн үзэсгэлэнгийн танхимд 11 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгууллаа.

 Тус үзэсгэлэн нь шинжлэх ухааны ололт амжилт, үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ бий болгох, төр-хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготой юм. Энэхүү үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллагууд, их сургуулиуд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, бизнесийн төлөөлөл 60 гаруй байгууллагуудын оролцов.

Үзэсгэлэнгийн үеэр эрдэмтэн судлаачдын онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэ технологи, бүтээгдэхүүнүүдийг нийтэд түгээн дэлгэрүүлж сурталчилсан юм.

Уг үзэсгэлэнд урьдчилан сэргийлэх эм бэлдмэл, вакцин, оношлуур , биологийн идэвхит бүтээгдэхүүн, шинэ эм бэлдмэл, малын эм бэлдмэл, вакцин, оношлуур, тэжээлийн ургамал, шинэ сорт, үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, ургамал хамгаалал, пестицид, бордоо, эрчимжсэн мал аж ахуй /малын үүлдэр, угсаа/, бэлчээр, тэжээл, мал амьтны гаралтай хүнсний үйлдвэрлэл, ХАА-н техникийн үйлдвэрлэл, барилгын материал, био халаагуур, сэргээгдэх, эрчим хүч, уул уурхайн нөхөн сэргээлтийн технологиуд, загвар, байгаль орчинд халгүй технологи, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ материал, үнэт метал, газрын ховор элемент, мэдээллийн технологийн чиглэлийн 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, технологи, загварууд тавигджээ.

Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс дараах бүтээлүүд 2014 оны “Шилдэг бүтээл”-ээр шалгарсан байна. Үүнд:

·         I байр

-С.Сээсрэгдорж /АШУҮИС-ийн УАС-ийн Дотор өвчин судлалын тэнхмийн эрхлэгч АУ-ны доктор, профессор/ "Биологийн идэвхит Остеокальци-5 бүтээгдэхүүн"

·         II байр

-Ж.Зандраа /Чонош-Орос ХХК/-"Молекул биологийн үндсэн хоёр эсгэгийг шинээр нийлэгдэн үйлдвэрлэж лабораторийн үйлчилгээнд нэвтрүүлэх туршилт судалгаа, технологи" инновацийн төсөл

·         III байр

-ШУА, Технологийн инкубатор "ЕМ технологи" цуврал бүтээгдэхүүн

·         IV байр

-ШУА, Палеонтологийн хүрээлэн DINOSAURS (Монголоос олдсон үлэг гүрвэлүүд) нэвтэрхий толь ном

Мөн энэ үеэр Монгол улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн салбаруудыг өргөжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурталчлах, эрдэмтдийг бизнесийн байгууллага, хувийн хэвшилтэй холбох зорилгоор эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтдийн боловсруулсан технологи, бүтээгдэхүүний дээжийг эмхэтгэн “Монгол оюуны дээжис” цувралыг анх удаа хэвлэн гаргаж нийтийн хүртээл болгожээ. Энэхүү бүтээлд Монголын эрдэмтдийн гаргасан 200 гаруй бүтээгдэхүүн, ном товхимлын дээжийг дэлгэн харуулсан юм.


 


 


 



Бусад мэдээлэл