Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Нийслэлийн Боловсролын газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд гуравдахь жилдээ “Эрдэмтдийн цуврал” лекцийг энэ 4 дүгээр сард амжилттай зохион байгууллаа.
Лекцийн хүрээнд ШУА-ийн эрдэмтэд палеонтологи болон биологи, ботаникийн чиглэлээр ерөнхий боловсролын нийт 5 сургуулийн сурагчдад шинжлэх ухаан, танин мэдэхүйн асар их ач холбогдол бүхий лекц уншсан юм.
Тухайлбал ШУА-ийн ПГХ-ийн доктор З.Бадамхатан, Б.Ганзориг нар “Үлэг гүрвэлийн ертөнц” сэдвээр нийслэлийн 15-р дунд сургуулийн 5 дугаар ангийн сурагчдад, ШУА-ийн ПГХ-ийн Д.Идэрсайхан, Ц.Нямхишиг нар “Үлэг гүрвэлийн ангуучид” сэдвээр 118-р сургуулийн 6 дугаар ангийн сурагчдад, ШУА-ийн ПГХ-ийн Э.Зориг, Б.Майнбаяр нар “Цэрдийн үеийн амьдрал” сэдвээр 21-р сургуулийгн 6 дугаар ангийн сурагчдад, ШУА-ийн ЕБСБХ-ийн доктор М.Ургамал “Монгол орны цэцэгт ургамлын ертөнц , түүний гайхамшиг” сэдвээр 84-р сургуулийн 10, 11-р ангийн сурагчдад, мөн тус хүрээлэнгийн Б.Мөнхцог “Монгол орны цоохор ирвэс” сэдвээр 93-р сургуулийн 10, 11-р ангийн сурагчдад тус тус шинжлэх ухаан, танин мэдэхүйн маш сонирхолтой лекц уншлаа.