Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Бодлогын баримт бичиг боловсруулах, баримт бичигт шинжилгээ хийх аргазүй” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа 
“Бодлогын баримт бичиг боловсруулах, баримт бичигт шинжилгээ хийх аргазүй”   сэдэвт сургалт зохион байгуулагдлаа 

  ШУА-д хэрэгжиж байгаа “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, эмзэг байдлыг бууруулахад орон нутгийн иргэд, захиргааны байгууллагуудыг шинжлэх ухааны мэдээлэлд тулгуурлан бодлого боловсруулах аргазүйд сурган чадавхжуулах нь” сэдэвт төслийн хоёр дахь шатны “Бодлогын баримт бичиг боловсруулах, шинжилгээ хийх аргазүй” сэдэвт сургалтыг Говь-Алтай аймгийн 5  (Бигэр, Баян-Уул, Тайшир, Төгрөг, Халиун) сумдад танхим, цахим хосолсон хэлбэрээр төслийн үйл ажиллагаанд хамрагдах төрийн албан хаагч, хувийн хэвшил, иргэдийн албан төлөөллийг хамруулан 2023 оны 11 сарын 28-30 хооронд зохион байгууллаа. 

Тус сургалтыг лекц, дадлага ажил, харилцан яриа хэлбэрээр цахим, танхим хосолсон орчинд зохион байгуулав.

Сургалтаар төслийн хүрээнд төлөвлөгдсөн сумдын дунд хугацааны бодлогын баримт бичиг боловсруулах аргазүй, одоогийн хэрэгжиж байгаа бодлогын баримт бичигт агуулга, төлөвлөлтийн дүн шинжилгээ хийх, Олон улс, бүс нутаг, улс, бүсийн бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах аргачлалын талаар мэдлэг мэдээлэл олгож,  сумдад хэрэгжиж байгаа бодлогын баримт бичигт хийсэн шинжилгээний дүнг танилцуулж, цаашид боловсруулах Сумдын “Дунд хугацааны стратеги төлөвлөгөө”-ний анхны хувилбарыг боловсруулахад дэмжлэг үзүүлж, харилцан туршлага солилцов. 

Дараагийн сургалтыг танхимаар хийх саналыг сумдын оролцогчдын зүгээс гаргаж, зохион байгуулагдаж байгаа сургалт бүрээр тэдэнд тулгамдаж байдаг асуудлыг шийдэхэд тус болсон, судалгаанд үндэслэн хэрэгжүүлжбодит хэрэгцээт зүйлд суралцаж байгаадаа талархан, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.


 

 

 


Бусад мэдээлэл
Эмгэнэл
3 сарын өмнө
МЭДЭГДЭЛ
4 жилийн өмнө