Орос-Монголын нөөцийн төвийн
захирал хатагтай Татьяна Леонидовна Музычук тэргүүтэй Байгаль нуурын улсын их сургуулийн төлөөлөгчид Монгол улсын ШУА-ийн
удирдлагуудтай уулзалт хийлээ.
Хоёр улсын Засгийн газар хооронд
тохиролцсны дагуу Орос-Монголын
нөөцийн төвөөс 4 эксдепиц байгуулах
ажлын саналыг өмнө нь ирүүлжээ. Энэ
хүрээнд эрдэмтэд уулзаж экспедиц байгуулах дүрэм, журмаа ярилцаж тохиролцов. Тодруулбал,
Биологи, Палеонтологи, Түүх соёл, Геологи гэсэн 4 чиглэлээр экспедици байгуулахаар
ярилцсан. Эдгээрээс Түүх соёл, Геологиин чиглэлийн экспедицийг шинээр байгуулах
бол Биологи, Палеонтологийн чиглэлийн экспедици
хамтын ажиллагааны 50 жилийн түүхт уламжлалын хүрээнд судалгааны чиглэлээр хамтран ажиллахаар
болжээ.