Вэбсайтын цэс
Хэлний сонголт
НОМЫН БЭЛЭГЛЭХ ЁСЛОЛ БОЛЛОО
НОМЫН БЭЛЭГЛЭХ ЁСЛОЛ БОЛЛОО

ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэнгийн урилгаар 5 дугаар сарын 27-ны өдөр тус төвд зочилсон юм.

Энэ үеэр ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, салбарын бага чууулганы зүгээс 14 төрлийн 200 ном, сэтгүүлийг тус цогцолборын номын санд хандивлав. Ном бэлэглэх үйл ажиллагаанд ШУА-ийн ГХХА-ны хэлтсийн дарга, доктор, профессор Р.Бандий, ШУА-ийн Эрдэм шинжилгээ, мониторингийн хэлтсийн дарга, доктор С.Баяннасан нар болон Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд-залуучуудын тусгай цогцолборын ажилтан, албан хаагчид, хүүхэд, залуучууд оролцсон юм.

Тус цогцолбор нь анх 1991 онд Хүүхдийн итгэлтөв нэртэйгээр байгуулагдсан бөгөөд хүүхдийн болон залуучуудын гэсэн 2 төвтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогийн байдлаар “Хүүхдийн төв” нь 4-18 насны нийт 100 гаруй хүүхдийг сурган хүмүүжүүлж, халамжлан өсгөж байна. Харин “Залуучуудын төв” нь нийслэлийн хүүхдийн асрамж халамжийн төвүүдэд амьдарч байгаад 18 нас хүрсэн, асран хамгаалагчгүй, гэр оронгүй, мэргэжилгүй, төрөөс зайлшгүй анхаарал шаардлагатай 18-21 насны залуучуудыг байнга болон түр хугацаагаар байрлуулан мэргэжлийн сургалтад хамруулж чадамжийн гэрчилгээ олгож ажилд зуучилдаг байна.


 



Бусад мэдээлэл