ШУА-ийн палеонтологи,
геологийн хүрээлэнгээс нийслэлийн 116-р тусгай сургуульд шинжлэх ухааныг
сурталчилах, хүүхэд өсвөр үеийнхэнд палеонтологийн шинжлэх ухаан болон түүний
ач холбогдлыг таниулах зорилгоор "Үлэг гүрвэлийн ертөнц" сэдэвт
өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр хүүхдүүдэд доктор З.Бадамхатан үлэг гүрвэлийн болон геологийн цаг хугацааны
талаар ерөнхий мэдээлэл өгсөн юм. Үүнээс гадна тус сургуулийн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж Палеонтологи, геологийн
хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Үлэг гүрвэлийн мөр, толгой, шүд бусад зүйлийг эх
биенийх хэлбэр хэмжээгээр дуурайлган бодит материалаар урлаж ирсэн нь хүүхдүүдэд өөрсдөө гараар барьж бодит юм шиг мэдрэмж төрүүлж
чадлаа гэдгийг багш хүүхдүүд хэлж байлаа. Улмаар хичээлд ашиглагдсан 300,000
төгрөгийн үнэ бүхий үлэг гүрвэл болон эртний амьтдын дүрстэй тоглоомуудыг
хүүхдүүдэд бэлэг болгон өгсөн юм.
Энэ үеэр ШУА-ийн Эрдэм шинжилгээ, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баяннасан “Монгол
улсын шинжлэх ухааны академи шинжлэх ухааныг сурталчлах, танин мэдүүлэх үүрэгтэй.
Энэ үүргийнхнээ дагуу Нийслэлийн боловсролын газартай 2015 оноос хамтран
ажиллах гэрээ байгуулаад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад чиглэсэн нэлээд
ажил хийж байна. Тухайлбал, манай эрдэмтэд дунд сургуулиудаар явж лекц уншиж
байна. Шинжлэх ухааны хялбаршуулсан ном товхимол хэвлүүлж ход хөдөөгийн дунд
сургуулийн хүүхдүүдэд үнэ төлбөргүй тарааж байна. Мөн “Эрдмийн аян” хөтөлбөрийг
5 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд ШУА-йийн Одон орон,
геофизикийн хүрээлэнгийн Астропаркаар зочлох, мөн ШУА-ийн Палеонтологи,
биологийн хүрээлэнгийн “Үлэг гүрвэлийн музей”-ээр аялах ажлыг зохион байгуулдаг. Биднхий зохион
байгуулж байгаа ажилд хүүхдүүд маш дуртай байдаг. Өнөөдөр бид 116-р сургууль дээр харааны бэрхшээлтэй
хүүхдүүдэд зориулж “Үлэг гүрвэлийн ертөнц” өдөрлөгийг зохион байгуулж байна. Энэ
үеэр хүүхдүүд маань үлэг гүрвэл гэж ямар
амьтан байдаг юм гэдэгтэй танилцлаа. Хэдийгээр
эдгээр хүүхдүүдийн дийлэнх нь харж
чадахгүй ч гэсэн гараар барьж мэдэрч нэг
өдөр үлэг гүрвэлийн ертөнцөөр аялж чадлаа”
гэсэн юм.