Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын дарга, Оросын ШУА-ийн дэд ерөнхийлөгч,
академич В. И. Сергиенко тэргүүтэй төлөөлөгчид
монголд айлчилж байна.
Эдгээр төлөөлөгчид өнөөдөр ШУА-д зочилж хоёр орны шинжлэх ухааны салбарын
хамтын ажиллагааны талаар ярилцаж, ШУА-ийн зарим хүрээлэнгүүдийн үйл
ажиллагаатай танилцлаа.
Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбар нь ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд тэр дундаа
нийгэм, хүмүүнлэгийн салбарт түлхүү хамтын ажиллагаатай явж иржээ. Цаашдаа хүрээгээ
тэлж байгалийн ухааны салбарт ч хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгийг талууд ярилцаж ойрын үед судалгааны чиглэлээ илүү тодорхой болгохоор тохиролцлоо.
Академич В. И. Сергиенко тэргүүтэй төлөөлөгчид монголд
айлчлах үеэрээ ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлд Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын “Хүндэт
доктор” цолыг олгохоор иржээ.
Энэхүү “Хүндэт доктор” цол
гардуулах ёслолын үеэр академич В. И. Сергиенко ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэлийг
Оросын ШУА-ийн гадаад гишүүнээр сонгогдсонд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлж, улмаар
Оросын ШУА-ийн Алс, Дорнодын салбарын “Хүндэт доктор” цол олгож, мөн Оросын ШУА-ийн Алс Дорнодын салбарын академич В.А.Комаровагийн
нэрэмжит “Хүндэт медаль”-аар шагнав.
Энэхүү шагналыг хоёр улсын шинжлэх ухааны хамтын ажиллагаанд үнэтэй хувь
нэмэр оруулсныг үнэлж олгож байгаа юм.
ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл:
Дэлхийн
нэр хүндтэй эрдэмтдэд олгодог дээрх шагналыг хүртэж байгаадаа талархал
илэрхийлээд “Хоёр орны хамтарсан эрдэм
шинжилгээний ажилд оюутан цагаасаа эхэлж өнөөгийн ШУА-ийн ерөнхийлөгч хүртэлх бүхий
л цаг хугацаанд хамтран ажиллаж, оролцож иржээ. ШУА-ийн ерөнхийлөгчийн хувьд хоёр орны шинжлэх ухаан, технологи, инновацын
салбарын хамтын ажиллагааг бүх талаар дэмжиж ирсэн, ирээдүйд ч дэмжих болно. Оросын
ШУА-ийн Алс Дорнодын салбартай ШУА олон жилийн хамтын ажиллагааны түүхтэй.
Энэхүү хамтын ажиллагаандаа бид их ач
холбогдол өгдөг” хэмээн онцолсон юм.