Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ ЦАХИМ НОМЫН ДЭЛГҮҮРТЭЙ БОЛЛОО
ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ  ЦАХИМ НОМЫН ДЭЛГҮҮРТЭЙ БОЛЛОО

Дэлхийн номын өдөр болон дэлхийн Оюуны өмчийн өдрийг тохиолдуулан ШУА эрдэмтэд, судлаачдын бүтээлийг танилцуулах, худалдах цахим номын дэлгүүр нээлээ. ШУА-ийн Инноваци, мэдээллийн төвийнхний санаачлан бүтээсэн энэхүү цахим хуудас, цахим номын сангийн нээлт өнөөдөр боллоо.

Нээлтийн ёслолд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Б.Авид, БСШУСЯ-ны Соёл, урлагийн газрын дарга Б.Сэргэлэн, Оюуны өмч, иргэний бүртгэлийн газрын аж үйлдвэрийн өмчийн газрын шинжээч Б.Оргилмаа нар болон ШУА-ийн хүрээлэнгүүдийн захирлууд, эрдэмтэн нарийн бичгийн дарга нар оролцсон юм.

Монголын эрдэмтэн судлаачдын онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүнийг олон нийтийнхүртээл болгох зорилгоор www.bookstore.ac.mn цахим номын худалдааны сайтыг бүтээжээ.

Энэхүү сайтаас шинжлэх ухааны бүтээл, номуудтай танилцахаас гадна захиалан худалдаж авах боломжтой ажээ.

ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл цахим номын сангийн нээлтэд хэлсэн үгэндээ орчин үеийн мэдээллийн технологид суурилсан цахим номын санг байгуулагдаж байгаа нь шинэлэг алхам болсныг онцолсон юм. Энэхүү цахим номын санд байршуулсан номууд эхний ээлжинд 20 хувийн хямдралтай зарагдах юм байна.



Бусад мэдээлэл