Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Ж.НАРАНГЭРЭЛ ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ДИПЛОМОО ГАРДАЖ АВЛАА
Ж.НАРАНГЭРЭЛ  ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ДИПЛОМОО ГАРДАЖ АВЛАА

Ж.Нарангэрэл "Нүүрсний гидрогенжүүлэлт ба нийлэг нефтийн гидроболовсруулалтын судалгаа" сэдвээр Шинжлэх Ухааны Докторын зэрэг хамгааллаа.   

Шинжлэх ухааны Академийн салбарын бага чуулганы дэргэдэх Химийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах эрдмийн зөвлөлийн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хурлын 02 тоот тогтоолыг үндэслэн МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн А/64 тоот тушаалаар Жанчигийн Нарангэрэлд Химийн шинжлэх ухааны докторын зэрэг олгов.

Ж.Нарангэрэл нь  ШУА-ийн Химийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас ажлын гараагаа эхэлж улмаар Нүүрсний хими технологийн эрдэм шинжилгээний үндэсний төвд Нүүрсний шингэрүүлэлтийн лабораторийн эрхлэгч, Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвийн Нүүрсний судалгааны хэлтэст нүүрсний гүн боловсруулалтын төсөл хариуцсан мэргэжилтэн, Ашигт малтмалын газрын Уул уурхайн шинжилгээ, туршилтын лабораторид ахлах шинжээчээр тус тус ажилласан туршлагатай энэ чиглэлийн тэргүүлэх эрдэмтэн юм. Тэрбээр өдгөө ШУА-ийн ХХТХүрээлэнд Багажит шинжилгээний лабораторийн эрхлэгчээр ажиллаж байна.

Ж.Нарангэрэл нь 1995-1998 онуудад ХБНГУ-ын Макс Планкийн Нүүрсний судалгааны хүрээлэнд нүүрсний гидрогенжүүлэлтийн судалгааны ажил, 2002-2003 онуудад Англи болон ХБНГУ-д нүүрстөрөгчин материал, нүүрсний шингэрүүлэлтийн чиглэлээр докторын дараах судалгааны ажил гүйцэтгэсэн. Мөн 2005-2008, 2015-2016 онуудад Япон улсын Аж үйлдвэрийн дэвшилтэт шинжлэх ухаан, технологийн үндэсний хүрээлэнд нүүрс, занар, битумын нийлэг нефтийг гидроболовсруулах чиглэлээр докторын дараах судалгааны ажил гүйцэтгэжээ. Энэ хуагцаанд 100 орчим эрдэм шинжилгээний бүтээл бичиж дотоод гадаадын хэвлэлд нийтлүүлжээ.  


Бусад мэдээлэл