“Хүний нөөцийг хөгжүүлэх
JDS тэтгэлэгт хөтөлбөр” нь Япон улсын засгийн
газрын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төрийн албан хаагч, хувийн хэвшлийн
ажилтныг Япон улсын их дээд сургуулийн магистр, докторын түвшинд суралцуулдаг
тэтгэлэгт хөтөлбөр юм.
Тус хөтөлбөр нь 2018 оны
8-р сарын 13-ны өдрөөс магистрийн 18 дахь элсэлтээ, докторын 3 дахь элсэлтээ
зарлаж байна.
Мөн JDS хөтөлбөрийн ерөнхий мэдээлэл, сонгон шалгаруулалт,
материал бүрдүүлэлт, судалгааны төлөвлөгөө боловсруулах тухай нээлттэй
семинарыг дараах хуваарийн дагуу Монгол-Япон төв дээр зохион байгуулж байна.
2018 оны 9-р сарын 7-ны
18,30-20,00 цагт
9-р сарын 9-ны 11,00-12,30
цагт
9-р сарын 13-ны 18,30-20,00
цагт
Магистр, докторын элсэлтийн материалыг 2018 оны 10-р сарын 19-ны өдөр /Баасан/ хүртэл хүлээн авах ба бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудсаас харна уу. http://jds-scholarship.org/country/mongolia/apply.html
Хөтөлбөрт тавигдах шаардлага, хөтөлбөрийн салбар чиглэлийн мэдээллийг хавсралтаар
хүргэж байна.
JICE JDS Монгол дахь төслийн оффис