Omolola Eniola-Adefeso, Hana
El-Samad
Байдены
засаг захиргаа Цагаан ордны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын (OSTP)
захирлыг АНУ-ын Засгийн
газрын кабинетийн гишүүний түвшинд аваачиж дэвшүүлсэн нь шинжлэх ухааны хувьд ялалт, амжилт байлаа. Энэ энэ оны 5-р сард Сенат батласан Эрик Ландер
одоо ерөнхийлөгчид АНУ-ын засгийн газрын шинжлэх ухаан, инженерчлэл, технологийн
бодлогын талаар зөвлөж байна. Ерөнхийлөгч Байденаас энэ оны 1-р
сард түүнээс "Шинжлэх ухаан, технологийн үр жимсийг Америк даяар бүх
Америкчууд бүрэн дүүрэн хүртэж байгаа гэдгийг бид хэрхэн баталгаажуулах вэ?" гэж асуусан. Энэ даалгаврыг Доктор Ландер ойлгож, хэрэгжүүлж
байгаа гэдэгт
найдаж байна.
Ирээдүйд гарч ирж буй сорилтууд үнэхээр хүнд хэцүү болж
байна. Уур амьсгалын өөрчлөлт, COVID-19 цартахал гэсэн хоёр том хямралын эрүүл
мэнд, эдийн засгийн хор хөнөөлтэй үр дагавар нь эдгээр асуудлуудыг шийдэхэд бүх
Америкчуудын авъяас чадварыг ашиглан АНУ-ыг хамгаалахад түвэг учруулж байгаа нийгмийн
гүнзгий шалтгааныг илрүүлж өгсөн байна. Тиймээс нийгмээ ойлгож мэдэх ухаалаг бодлого
боловсруулах зайлшгүй шаардлага гарч байна.
Хэрэв шинжлэх ухаан, технологийн үр жимсийг үнэхээр
хуваалцах гэж байгаа юм бол түүнийг бүх Америкчууд бий болгох ёстой. Шинжлэх
ухааныг үйлдвэрлэгчид нь системчилсэн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл,
сексизмийг тэвчих юм бол ийм зүйл тохиолдохгүй. АНУ-ын Үндэсний Шинжлэх Ухаан,
Инженер, Анагаах Ухааны Академийн гишүүнээр цагаан арьстан, эрэгтэйчүүд голчлон
сонгогддог байна. Ийм эрс тэс ялгаа нь шинжлэх ухаан, технологи, инженер,
математик (STEM) ба био анагаах ухааны чиглэлээр судалгаа, сургалт явуулдаг
холбооны байгууллагуудад ч бас байсаар байна. Тухайлбал, Үндэсний эрүүл мэндийн
хүрээлэнгүүд (NIH) доторх төлөөлөллийн бүлгүүдээс (Хар, Испани, Аляскийн уугуул/Америкийн
идиан) тэргүүлэх судлаачид ердөө 5.1% (эмэгтэйчүүд зөвхөн 24%) эзэлдэг бөгөөд
NIH-ийн гаднаас санхүүжилтийг авдаг хар арьст эрдэмтэд эзлэх хувь цагаан арьст
эрдэмтдийнхээс 55%-иар бага байсаар байна. Энэ жил агентлаг бүх NIH хүрээлэн,
төвүүд одоо бүтэцдээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг олж илрүүлэх, засч
залруулахад анхаарлаа төвлөрүүлж байна гэж мэдэгдэв. Гэсэн хэдий ч энэ асуудлыг
хүлээн зөвшөөрөх нь зөвхөн эхний алхам юм. Жишээлбэл, NIH-гийн UNITE-ийн шинэ
санаачилгаар дамжуулан эрүүл мэндийн ялгавартай байдлын талаархи судалгааг
санхүүжүүлэх нь чухал боловч ийм санаачилга нь шинжлэх ухаан арьсны өнгө, тэгш
бус байдлын асуудлыг шийдвэрлэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал юм.
Эрдэмтдийг нийгмийн анги давхаргаас болж үл тоох, арьс өнгөөр ялгаварлан
гадуурхдаг системийг шинэчлэх шаардлагатай. Жишээлбэл, эрдэмтэд Ангараг гариг
дээр анхны хүмүүсийг аваачихдаа эрүүл мэндийн байдлаас болж ялгаварлан
гадуурхах магадлал өндөр. Тиймээс OSTP нь өнөөгийн тогтолцоо болон одоогийн
болон шинэ санхүүжилтийн хөтөлбөрүүд дэх алдааг арилгахад холбооны бүх эрдэм
шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллана.
Ерөнхийлөгч
Байдены OSTP-д өгсөн томоохон үүрэг даалгавар
бол Америк улсад шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэн цэцэглүүлэх явдал юм. АНУ-ын шилдэг их дээд сургуулиудын
олон STEM танхимд үндэсний цөөнхийг төлөөлдөг оюутнуудын тоо цөөн хэвээр байгаа тул энэ нь STEM боловсролын
хүртээмжийг тэргүүлэх чиглэл болгохоос эхэлнэ. Боловсролын тэгш байдлыг хангахад
чиглэсэн олон хүчин чармайлт гаргаж байгаа боловч АНУ-ын боловсролын систем нь
арьс өнгөний хувьд цөөн төлөөлөлтэй америкчуудыг шинжлэх ухаан, инженерийн
чиглэлээр ажилд харьцангуй бага тоогоор авах асуудал байсаар байна. Жишээлбэл,
2019 онд Хар, Испани, Америкийн индиан/Аляскийн уугуул, Уугуул Хавай / Номхон
далайн бусад арлын хүмүүсээс инженерийн бакалаврын зэргийг 4.4, 12.1, 0.4, 0.2%
тус тус авсан байна.
Энэхүү бага төлөөлөл нь “Z үе”-ийнхэний 14% -ийг (6-24
настай) бүрдүүлдэг хар арьстнуудын хувьд хамгийн тод харагдаж байна. Үүнтэй
адил 2019 онд эмэгтэйчүүд инженерийн чиглэлээр бакалавр болох хүмүүсийн дөнгөж
22.5% -ийг эзэлж байна. Тун удахгүй өнгөт арьст оюутнууд дунд сургууль төгсөгчдийн
бараг 48% -ийг төлөөлөх бөгөөд үүнийг одооноос засч залруулахгүй бол АНУ-ын
техникийн боловсон хүчний тоо, инновацид үзүүлэх сөрөг нөлөө асар их байх магадлалтай
болоод байна. Түүнээс гадна COVID-19 цартахлын хүнд хэцүү байдал нь эмэгтэйчүүд
мөн арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагдаж байгаа байдлыг тодруулан харууллаа. Цартахалд хамгийн их нэрвэгдсэн хүмүүс бол STEM-ээс
зайлсхийж байсан хүмүүс бөгөөд энэ байдал нь эдгээр хүмүүст хэдийнээ алдагдсан тэгш байдлыг эргүүлэн
авчрах хүчин зүйл болж болох юм.
Үүний зэрэгцээ санхүүжүүлэгч үндэсний агентлагууд болон холбооны санхүүжилттэй их сургуулиудын удирдлага өөрчлөгдөх ёстой. Эдгээр албан тушаал нь цагаан арьстнуудад давуу талтай байдаг байдлаараа үлдэж болохгүй юм. Хүн амын дунд 38% хувийн төлөөлөлтэй байгаа хэдий ч дээд боловсролын байгууллагын удирдлагын зөвхөн 14% нь цагаан арьстан биш хүмүүс байгаа билээ. Эмэгтэйчүүд болон цагаан арьст бус эрдэмтдэд нь залуучуудад зориулсан тэтгэлэгийг үргэлжлүүлэн авах боломжгүй болсон нөхцөл байдал нь олонхи хянаж байдаг цаашид мэргэжлээрээ хөгжих дэвших боломжоос ч хасагдах болно. STEM оролцсон шинжлэх ухааны хүрээнд байгаа хүмүүсийг хадгалж үлдэхийн тулд соёлын өөрчлөлт хийх шаардлагатай байна. Хүйс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, танхайрах зэрэг үйлдлийн хариуцлагын тогтолцоог шинэчлэх шаардлагатай байна. Тэдний дарамт шахалт нь хохирогчид болон үнэнийг өгүүлэгчдийн цаашдын ажил, амьдралыг нурааж, төгсгөж чадахгүй.
Орчуулсан Т.Ган-Эрдэнэ
http://www.sciencemag.org/about/science-licenses-journal-article-reuse