Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ЭКО ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО
“МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ ЭКО ТЕХНОЛОГИ” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

Улаанбаатар их сургууль, ШУА-ийн ХХТХ-тэй хамтран “Монголын уламжлалт эко технологи” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг 5 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Тус хуралд Монголын уламжлалт технологийн үүсэл хөгжил, ач холбогдол, онцлог, хэрэглээг ангагаах ухаан, хими, биологи, физик зэрэг шинжлэх ухааны олон салбарын судалгааны арга зүй, үр дүнд тулгуурлан тайлбарлаж, мөн орчин үеийн шинжлэх ухааны суурь болох талаар Монгол, ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО, БНСУ, Япон зэрэг орны 80 гаруй судлаачид харилцан санал бодлоо солилцсон юм. Хурлаар 35 илтгэл хэлэлцүүлсэн байна.

Хурлын үр дүнд Улаанбаатарын Их Сургуулийн Доктор, Профессор Ж.Оюун багшаар ахлуулсан "Монголын Уламжлалт Эко Технологи-Инновацийн төв " байгуулагдан ажилдаа орлоо.



Бусад мэдээлэл