Монгол улсад кроновирусийн цар
тахлын нөхцөл байдалтай уялдан гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн
бэлэн байдлыг зарлан ихэнх ажилтан, албан хаагч нар гэрээсээ онлайнаар ажиллаж
байгаа билээ. Тэгвэл Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Монгол
Улсын Шинжлэх ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн цахим нээлттэй хаалганы өдөрлөгийг 2020
оны 11-р сарын 23-27-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Тав
хоногийн турш үргэлжлэх энэхүү цахим нээлттэй өдөрлөгийн хүрээнд та ГГХ-тэй
танилцаж, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа, суурь ба хэрэглээний
судалгааны үр дүн практик ач холбогдол зэрэг мэдээллийг авах болно.
Цахим
нээлттэй хаалганы өдөрлөг нь олон түвшний байгууллага, олон нийтэд тэр дундаа
байгаль, хүрээлэн буй орчин, газарзүй, нийгэм эдийн засгийн чиглэлээр үйл
ажиллагаа эрхэлдэг судлаачид, их дээд сургуулийн оюутан суралцагсад, бодлого
боловсруулагчид, шийдвэр гаргагч нарт чиглэсэн багц мэдээллүүдийг агуулна.
Та өдөр бүхэн ГГХ-ийн салбаруудын хүрэ энд хийсэн эрдэм шинжилгээний ажлын онцлох үр дүн, танин мэдэхүйн мэдээ, мэдлэгийн портал, И-лабораторитой танилцах мөн цахим семинарт оролцож болно. Түүнчлэн импакт фактор бүхий олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн судлаачдын өгүүллийг төлбөргүй татаж унших боломж бүрдэх юм.