Вэбсайтын цэс
Хэлний сонголт
"Ган, цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх цахим хэлэлцүүлэг эхэллээ
"Ган, цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэх цахим  хэлэлцүүлэг эхэллээ

Жил бүрийн 6 сарын 17-нд цөлжилттэй тэмцэх дэлхийн өдөр тохиодог. Энэ өдөр дэлхий нийтээр цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна мэдлэг хуваалцах үйл ажиллагааг хэрэгжүүлдэг уламжлалтай.  БОАЖЯ, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн  хамтран энэ жил  КОВИД 19 цар тахалын үйл явцтай уялдуулан  цахим орчинд тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Энэ өдрийн хүрээнд өнөөдөр цөлжилт, газрын доройтлын бодлого арга хэмжээний талаар Газарзүй, Геоэкологийн Хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид live хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Ган, цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх цахим ярилцлага, хэлэлцүүлэг өнөөдөр 10.30 цагаас  эхэлнэ.

Хэлэлцүүлгийн эхэнд БОАЖЯ-ны сайдын зөвлөх Ё.Онон “Дэлхийн Ган, Цөлжилттэй тэмцэх өдрийн ач холбогдол, 2021 оны уриа, агуулгын талаар танилцуулга хийнэ. Мөн ШУА-ийн ГГХ-ийн захирал, доктор Д.Баттогтох Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдөр болон түүний ач холбогдлыг тодотгосон мэдээлэл өгөх юм байна.

Энэ өдрийн цахим арга хэмжээ нь цөлжилттэй тэмцэх үйл ажиллагааны ач холбогдлыг ард иргэдэд танилцуулах, цөлжилт, газрын доройтлыг тэглэх технологи, арга барилуудын үр дүн, үр нөлөөг нийтэд хүргэж сайн туршлагуудыг танилцуулах болон цаашид Монгол Улсад ямар боломж, гаргалгаа байгааг хэлэлцэхэд чиглэнэ.

 Цахим хэлэлцүүлэгт дараах линкээр холбогдож оролцоно уу.

Хаана: Zoom Cloud

Платформ:  ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Фэйсбүк хуудас, Газрын Доройтлыг тэглэе Фэйсбүк хуудас

Meeting ID:  879 4787 2373

Passcode:  1234387

 


Бусад мэдээлэл