ОХУ-ын Уралын Холбооны Их сургуулийн ректор, профессор В.A.Кокшаров тэргүүтэй төлөөлөгчид /2017.12.11/ ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл болон бусад албаны төлөөлөгчидтэй уулзаж, шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурав.
Энэхүү гэрээнд шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүдээр хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх, монголын ШУА-ийн хүрээлэнгүүдийн залуу судлаачдыг Уралын Холбооны Их сургуулийн магистрантур, докторантурт суралцуулах, эрдэмтэд болон шинжлэх ухаан, технологи, инновацийн мэдээллийг харилцан солилцох, судлаачдийн мэргэжлийг урт, богино хугацаагаар дээшлүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний хурал, семинарыг хамтран зохион байгуулах зэрэг асуудлыг хамтран хэрэгжүүлэхээр тусгажээ.