Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн номын нээлт
Шинжлэх ухаан, танин мэдэхүйн номын нээлт

Шинжлэх ухаан, танин мэдэхүйн номын 96-108 цувралын нээлт 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр  зохион байгууллаа.

Эдгээр цуврал бүтээлийг ШУА-ийн харьяа 12 хүрээлэнгийн 22 эрдэмтэн судлаачид бичиж туурвисан байна.

Нээлтийн үйл ажиллагаанд ШУА-ийн тэргүүлэгчдийн газар, ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд, номын зохиогч эрдэмтэн судлаачид, Нийслэлийн боловсролын газры удирдлагууд, ЕБС-ийн багш сурагчдын төлөөлөл оролцож номын дээжсээс хүртлээ.

    Номын баярын нээлтэд Нийслэлийн 53-р сургуулийн амьд хөгжмийн дугуйлангийн сурагчид "Үлэг гүрвэл" дуу, Амгалан цогцолборын 8-р ангийн сурагч Г.Цэлмүүн "Монгол ардын бүжиг"-ээр мэндчилгээ дэвшүүллээ.


Танин мэдэхүйн цуврал №96 Зооархеологи: Эртний мал, амьтны ясны олдвор

Зооархеологи археологийн дурсгалт газраас илэрч олддог амьтны ясны үлдэгдлийн тухай археологийн чиглэлээр суралцаж буй оюутнууд болон байгалийн түүх болон хүн төрөлхтний түүхийг сонирхдог бүх хүмүүст зориулагдсан болно.

Танин мэдэхүйн цуврал №97 Ураншуувуу ба түүний нөхөд

Зургаахан грамм жинтэй шувуу өөрийн биеэс хэд дахин том гоёмсог үүрийг барьдаг болон манай ертөнц дээрх шувуудын өвөрмөц содон үзэгдлүүдийн тухай өгүүлжээ.

Танин мэдэхүйн цуврал №98 Ургамал ба ус

Ургамал ус, усны шинж чанар, ургамал дахь усны хөдөлгөөн, усны потенциалын тухай ойлголт, хөрсөн дэх ус, ургамал ус шилжин хөдлөх, транспираци, ургамлын усны төлөв байдал, усан хангамжийн нөлөөллийн талаар уншиж болно.

Танин мэдэхүйн цуврал №99 Цэвдгийн өөрчлөлт бидний амьдралд

Цэвдэг, Цэвдгийн тархалт, цэвдгийн температур, улирлын хөлдөлт, гэсэлт, цэвдгийн мониторинг, хүйтний гаралтай үзэгдэл, инженерийн цэвдгийн асуудлууд, уур амьсгалын дулаарлын нөлөөгөөр цэвдгийн өөрчлөлт бидний амьдралд ямар нөлөө үзүүлдэг талаар өгүүлжээ.

Танин мэдэхүйн цуврал №100 Цаг хугацааны учир зүй

Олон зууны туршид ухаантан мэргэдийн дунд нууцаа хадгалсаар ирсэн цаг хугацааны талаар шинжлэх ухааны суут сэтгэгч А.Эйнштейн, сэтгэлгээ нь хүлээсгүй ухаантан Стивен Хокин, квант физик, астрофизикийн нэрт эрдэмтэн, судлаачдын нээлт бүтээлүүдээс өргөн олон түмэнд таниулах, шинжлэх ухаан танин мэдэхүйн мэдлэгийн цар хүрээг өргөжүүлэх зорилгыг агуулжээ.

Танин мэдэхүйн цуврал №101 Далд амьдралын дээд эрин /Криптозой/

Далд амьдралын дээд эриний (криптозой) үргэлжилсэн хугацаа, Дэлхийн гүнд ба гадаргад болж байсан нийтлэг ба онцлог геологи-палеонтологийн, тектоник-магмын явц, геоморфологи, газарзүйн үзэгдлийн хувьслын талаар өгүүлжээ.

Танин мэдэхүйн цуврал №102 Перовскит төрлийн материал

Перовстик төрлийн нэгдэл, перовстик төрлийн нэгдлийн хэрэглээ, перовстик төрлийн материалын судалгаанд гарсан томоохон амжилтуудыг талаар уншиж болно.

Танин мэдэхүйн цуврал №103 Өөртөө сэтгэл зүйч байх нь

Уг номд Стрессийн ерөнхий ойлголтууд болон стресс ээ хянаж удирдах аргууд, хүүхдийн сэтгэл зүйн ерөнхий ойлголтууд, дадал зуршлын тухай өгүүлжээ.

Танин мэдэхүйн цуврал №104 Монголчуудын хүн болгохуйн ёсон

Хүмүүн заяаг олохуй хийгээд ураг асрахуйн ёсон, амаржихуй хийгээд хүүхэд угтаж, хүй, ихэс хүндэтгэх ёсон, хүүхэд холбогдох ёслол хийгээд дом, цээрийн ёсон, хүүхдийн хувцас зүүсгэл, эдлэл хэрэглэлийн талаар өгүүлжээ.

Танин мэдэхүйн цуврал №105 Био эрчим хүч

Түлшний биомассын нөөц, түүнийг ашиглаж эрчим хүч гарган авах тухай, хэрхэн ашиглаж байгаа талаар өгүүлжээ.

Танин мэдэхүйн цуврал №106 Хаан хор-хүнцлийн тухай ойлголтууд

Хүнцлийн тухай түүхэн баримтууд, хүнцлийн тухай дэлгэрэнгүй, хүнцлийн хор уршиг ба хүний эрүүл мэнд, усан дахь хүнцлийн бохирдлыг цэвэршүүлэх арга технологиуд бичжээ

Танин мэдэхүйн цуврал №107 Монгол орны хүйтэн рашаан

Нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашааны их муж, метантай давсархаг ба шорвог рашааны муж, рашаан төст булаг, рашаанд агуулагдах элементүүдийг эмчилгээний идэвх, рашаан төст усыг эмчилгээний журмаар ашиглах аргачлалын талаар тайлбарлан бичжээ

Танин мэдэхүйн цуврал №108 Монгол хэл: Эрт цагаас эдүгээ хүртэл

Олон мянган жилийн баялаг түүхтэй монгол хэл ямар учиртай хэл вэ, ямар үүсэл гаралтай, ямархан түүхийг туулж өнөөдрийг хүрэв, хүн төрөлхтний хэлний үүсэл гарлын талаар өгүүлжээ.




Бусад мэдээлэл
Эмгэнэл
3 сарын өмнө
МЭДЭГДЭЛ
4 жилийн өмнө