Вэбсайтын цэс
Хэлний сонголт
МОНГОЛЧ ЭРДЭМТЭН УДО Б.БАРКМАННЫГ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАВ
МОНГОЛЧ ЭРДЭМТЭН  УДО Б.БАРКМАННЫГ ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАВ

Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Гадаад улсын иргэнийг Алтан гадас одонгоор шагнах тухай зарлиг гаргаж:

Монгол Улс-Холбооны Бүгд Найрамдах Герман улс хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан Монгол судлалын чиглэлээр олон арван бүтээл туурвин Монголын түүх, нийгмийн шинжлэх ухааны хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын иргэн, Монголч эрдэмтэн Удо Б.Баркманныг Монгол Улсын Төрийн дээд Алтан гадас одонгоор шагналаа.

Алтан гадас одонг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардуулж, Төрийн дээд шагнал хүртсэнд нь баяр хүргэв. Ноён Удо Б.Баркманн энэхүү шагнал нь хувь хүнд өгч буй шагнал гэхээсээ илүүтэй эртний уламжлалтай Монгол-Герман судлалын үнэ цэн, ач холбогдлыг үнэлж буй явдал хэмээн талархал илэрхийллээ.



Бусад мэдээлэл