Вэбсайтын цэс
Хэлний сонголт
20 дахь удаагийн “Академичдын цуврал лекц” боллоо
20 дахь удаагийн “Академичдын цуврал лекц” боллоо

Монгол улсын ШУА-иас уламжлал болгон зохион байгуулдаг "Академичдын цуврал лекц"-ийн 20 дахь удаагийн зочин академичаар академич Н.Бэгз оролцож, "Монголын боловсрол судлалын хөгжлийн асуудлууд" сэдвээр 11 дүгээр сарын 26-ны өдөр Тусгаар тогтнолын ордны Бага танхимд лекц уншлаа.

Тус лекцэд монголын боловсролын салбарын үе үеийн эрдэмтэн, судлаачид, боловсролын байгууллагын ажилтан албан хаагчид, оюутан залуус оролцсон юм. Тэрээр монголын боловсролын судалгааны өв, боловсрол судлалын хөгжлийн шинэ үе, цаашид шийдвэрлэх асуудлуудын талаар ярьж, боловсролын салбарын эрдэмтэн, судлаачидтай санал бодлоо солилцсон юм.

Академич хэлэхдээ: “Судалгаа, сургалтын нэгдмэл ажиллагааг шинжлэх ухаан, боловсролын салбарт хангах, ШУТ-ийн бодлого, төсөл, хөтөлбөр, судлаач бэлтгэлийн нэгдсэн бодлогыг уялдуулах нь одоо бүрдсэн шинжлэх ухааны нөөцийг үр ашигтай ашиглах зохистой арга зам мөн. Эдгээр зорилтыг шийдвэрлэж чадвал ойрын жилүүдэд монголын боловсрол судлалын чадавхи бусадтай өрсөлдөх  хэмжээнд хүрч хөгжих боломж бүрдэнэ” хэмээж байв.

Лекцийн төгсгөлд ШУА-ийн дэргэдэх “Эрдэм” клубээс академич Н.Бэгзэд баяр хүргэн, талархал илэрхийлж “Алтан морь” гардуулан өгсөн юм.


 



Бусад мэдээлэл