Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“АМЬДРАЛЫН ҮҮСЭЛ”, “ЭХ ХЭЛ-ЭРДМИЙН ӨВ” СЭДВЭЭР СУРАГЧДАД ЛЕКЦ УНШЛАА
“АМЬДРАЛЫН ҮҮСЭЛ”, “ЭХ ХЭЛ-ЭРДМИЙН ӨВ” СЭДВЭЭР СУРАГЧДАД ЛЕКЦ УНШЛАА

Монгол улсын ШУА, Нийслэлийн боловсролын газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулан "Эрдэмтдийн лекц"-ийг цувралаар зохион байгуулж эхлээд байна.

Ээлжит лекцүүдийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, академич Л.Болд "Эх хэл-эрдмийн өв" сэдвээр 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль, мөн академич Ц.Оюунсүрэн “Амьдралын үүсэл” сэдвээр 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 60-р дунд сургууль дээр тус тус лекц уншсан юм.  Лекцэнд Хан-Уул, Баянгол дүүргийн ЕБС-ийн 12-р ангийн сурагчид хамрагдав.


 



Бусад мэдээлэл