Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Улаанбуудайн тариалалтад ашиглах экологийн цэвэр бордооны технологи” төсөл амжилттай хэрэгжиж байна
 “Улаанбуудайн тариалалтад ашиглах экологийн цэвэр бордооны технологи” төсөл амжилттай хэрэгжиж байна

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны захиалгаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарласан “Улаанбуудайн тариалалтад ашиглах экологийн цэвэр бордооны технологи” шинжлэх ухаан, технологийн төслийг Технологийн Инкубатор төв хэрэгжүүлэхээр шалгаран ажиллаж байна.

Уг төслийг Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Өгөөмөрийн талын тариан талбайд ашигтай бичил биетний бордоо, газрын ховор элементийн бордоо болон тэдгээр бордооны холимог гэсэн үндсэн гурван хэсгээр 4 га тариалалтын талбайд туршилт, судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

Энэхүү шинжлэх ухаан, технологийн төсөл нь 3 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд төслийн гүйцэтгэлийн эхний үе шатанд Технологийн Инкубаторын ажилтнууд тариан талбайг бэлтгэх, үр суулгах, бордоо цацах, хөрсний судалгаа хийх зэрэг олон төрлийн үе шатны ажлуудыг 5, 6 дугаар саруудад амжилттай хийж гүйцэтгэж байна.

Төслийн явц, гүйцэтгэлийн ажлыг шалгах зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухааны бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Даваасамбуу, төслийн багийн хамт олон, Технологийн Инкубаторын ажилчдын хамт 7 дугаар сард туршилтын тариан талбайд очиж төслийн хэрэгжилттэй газар дээр нь танилцсан бөгөөд туршилт явуулсан улаанбуудайн ургалт бусад хэсгийн ургацаас илүү байгааг удирдлагуудын зүгээс онцолж байсан юм.

Мөн тариалангийн талбайн хөрсний дээж  цуглуулах, буудайн таримлын ургалтыг хэмжих, хэмжилт хийх, Япон улсын EMRO байгууллагын мэргэжилтэн Исао Суехирод төслийн хэрэгжилтийн талаар газар дээр нь очиж танилцуулах зэрэг ажлуудыг гүйцэтгэх үеэр улаанбуудайн тариалалтанд ашигтай бичил биетний бордоог турших талаар EMRO байгууллагын мэргэжилтэн заавар зөвлөгөө өгсөн юм. Тариалалтын хугацаа дуусах шатандаа орсон энэ цаг үед бидний хэрэгжүүлж буй төслийн үр дүн сайн байгаа нь ургацын байдлаар дүгнэгдэж байна.


 


ТЕХНОЛОГИЙН ИНКУБАТОР



Бусад мэдээлэл