Вэбсайтын цэс
Хэлний сонголт
“Өнгө судлалын ухаан, түүний зарим хэрэглээ” судалгааны тухай
“Өнгө судлалын ухаан, түүний зарим хэрэглээ” судалгааны тухай

Академич Т.Галбаатараар  удирдуулсан эрдэмтдийн баг “Өнгө судлалын ухаан, түүний зарим хэрэглээ” сэдэвт  судалгаа хийжээ.

Энэхүү судалгааны ажлаар өнгө судлалын технологиудыг хэрэглээнд нэвтрүүлэх, тэр дундаа соёлын биет өвийг хадгалж хамгаалахад мултиспектрийн технологиудыг ашиглах зорилготой хэд хэдэн арга зүйг боловсруулан соёлын биет өвийн судалгаанд ашиглажээ. Мөн мултиспектрийн технологиудыг өгөгдөл боловсруулалт, дүн шинжилгээний аргуудтай хослуулан өнгө будгийн гандалт болон сонголт, соёлын өвийн эрсдэлийн үнэлгээ хийх, улмаар хадгалалт хамгаалалтын асуудлыг сайжруулахыг зорьжээ.  

Судалгааны багийнхан эртний барилга байгууламж болон музейн гадна ба дотор орчинд байрлах соёлын өвүүд материал, шинж чанар, орчны нөлөөнөөс хэрхэн хамааран өнгөний өөрчлөлт өгч байгааг судалсан бөгөөд мөн өнгөний хэмжилт болон өнгөний өгөгдөлд дүн шинжилгээ хийх арга зүйн дагуу тухайн уран зургийг мөн эсэхийг шалгах туршилт зэрэг хэд хэдэн жишээ судалгаанууд хийж гүйцэтгэн туршжээ.  

Өнгө судлалын ухааны  орчин үеийн дэвшилтэт технологийн судалгаа, хээрийн судалгаа хийв.

 

Музейн үзмэрийг таних  (идентификац) туршилт судалгаа хийв.

      Уран зургийн галерейд түүх соёлын хосгүй 5 бүтээл дээр матрицын болон өнгөний ба объектийн гэсэн хоёр аргуудаар өнгөний хэмжилтүүд хийж өнгөний мэдээллийн сан бий болгож байгаа бөгөөд Азарганы ноцолдоон зураг дээр хийсэн хэмжилт дээр өнгөний өгөгдөлд суурилан өгөгдлийн шинжилгээний таамаглал шалгах анализын аргаар уран зургийг таних арга зүй боловруулж туршилт судалгааг хийв.

      Богд хааны ордон музей болон Хээрийн хэмжилтээр явж Харбалгас болон Эрдэнэзуу хийдийг нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон мультиспектрийн камераар зураглал хийж хэмжилт хийж баримтжуулав.

      Төслийн судалгааны ажлын хүрээнд бий болсон хэмжилтийн өнгөний өгөгдлүүдийг өгөгдлийн сан болгон зохион байгуулах, ажлын хүрээнд уг өгөгдлийг бүртгэдэг веб технологид суурилсан программ хангамж хийв.  Мөн уг судалгааны хүрээнд LARAVEL PHP Framework судалж 2021 онд  программ хангамжийг хөгжүүлэх ажлуудыг хийсэн.

Эртний уран барилгын өнгө будаг орчны нөлөөллөөс болж хэрхэн өөрчлөгдөж байгааг судлах, анхны өнгийг тогтоох арга аргачлал боловсруулав.

      Соёлын өвийн үндэсний төв, Богд хааны ордон музейтэй хамтран Богд хааны ордон музей дээр 16  төрлийн будаг ашигласан 90 гаруй  өнгөний дээж бэлтгэн,  өнгө тус бүр дээр цэгэн болон санамсаргүй хэмжилтүүдийг нэг жилийн хугацаанд хоёр долоо хоногийн давтамжтай хийжээ.  Энэ судалгаагаар Монгол орны эрс тэс уур амьсгалд зохицох материалын гэмтлийн хувьд хамгийн бат бөх, өнгөний хувьд хамгийн бага гандах будгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалсан бөгөөд   үр дүнг Богд хааны ордон музейд тайлан, өгүүлэл, илтгэл хэлбэрээр танилцуулан хүлээлгэж өгөв.

      Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерей, Богд хааны ордон музейд, Орхоны хөндийн дурсгалт газар, Хархорин музей зэрэгт хэд хэдэн соёлын өв сонгон өнгөний хэмжилтүүдийг  нэг жилийн хугацаанд 2 долоо хоног тутамд хийж орчин, гэрлийн нөлөөнөөс хамааран өнгөний гандалт өөрчлөлт хэрхэн явагдаж байгааг тодорхойлох арга зүй боловсруулан судалгаа хийсэн. Тус судалгааны хүрээнд эртний уран барилгаар Шанхын хийд, Богд хааны ордон музей болон хэд хэдэн үл хөдлөх болон хөдлөх соёлын өвүүд дээр өнгөний гандалт тодорхойлох арга зүйг туршиж, өнгөний дүн шинжилгээ хийж мөн регрессийн шинжилгээ болон хугацааны цувааны шинжилгээнүүдийг хийж арга зүй туршив.

 “Өнгө судлалын ухаан, түүний зарим хэрэглээ” сэдэвт  судалгааны үр дүнд дараах түгээн дэлгэрүүлэлтийн ажлыг хийсэн байна. Үүнд:

      Б.Отгонсувд, Шинжлэх ухаан ба амьдрал сэтгүүлийн 2020 оны 6-р сарын дугаарт “Өнгийг хэрхэн хэмждэг вэ” нэртэй танин мэдэхүйн өгүүлэл

      Б.Отгонсувд, Э.Батзаяа нар Шинжлэх ухаан ба амьдрал сэтгүүлийн 2020 оны 11-р сарын дугаарт “Амьтдын нүдээр ертөнцийн өнгө” нэртэй танин мэдэхүйн өгүүлэл

      Г.Булган, “Геосудлаач” сэтгүүлд ”High precision DEM generation based on Drone image” нэрт өгүүлэл

      Б.Отгонсувд, Э.Батзаяа нар Шинжлэх ухаан ба Амьдрал сэтгүүлд 2021 онд, “Өнгөний талаарх сонирхолтой 10 баримт” танин мэдэхүйн нийтлэл

      МNB-ийн “Өв эрдэнэ” нэвтрүүлэгт судалгааны ажлаа танилцуулсан нэвтрүүлэгт оролцсон.

 


Бусад мэдээлэл