Үндэсний төв архивын сан хөмрөгт академичдын хувийн хөмрөгийг
үүсгэж, архивын сан хөмрөгийг баяжуулах, эрдэм шинжилгээ, судалгааны хамтарсан
бүтээл бэлтгэх, хэвлэн нийтлүүлэх зорилгоор Архивын ерөнхий газар, Шинжлэх Ухааны академитай өнгөрсөн тавдугаар сард хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ.
Тэрбээр мөн “Гадаадын улс орнуудын шинжлэх ухааны
байгууллагуудад академичдын хөмрөг гэж
асар том хөмрөг байдаг. Академичдынхаа өвийг нэг дор төвлөрүүлж, тэр нь тухайн
улсын шинжлэх ухааны судалгаа шинжилгээний өв болж үллдэг. Гэтэл манайд өнгөрсөн
болоод одоо үеийн академичдын материалыг
олж үзэх боломж хомс, бараг олдохгүй.
Оросын ШУА-ийн Петрбургийн салбарт л
гэхэд бүх академичид өөрийн өв, хөмрөг
үүсгэдэг уламжлалтай. Академичид нь ч
энэ үүргээ маш сайн ухамсарлаж материалаа бүрдүүлж өгдөг. Энэ утгаараа
бид Архивын ерөнхий газарт санал тавьж монголын
оюуны уурхай болсон нэртэй эрдэмтдийнхээ оюуны
их өвийг хадгалж, судалгаа шинжилгээний эргэлтэнд оруулах, энэ өвийг
хойч үедээ үлдээхийг зорьсон. Академич
нар бол бүх салбарын эрдэм шинжилгээний төлөөлөл, Монголын шинжлэх ухааны
түүхийг өвлөгчид. Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн гээд аугаа академичдын зохиол, бүтээлийг одоо бид бахархан үзэж, судалж
суралцаж байна” гэсэн юм.
Цаашид Монголын өв соёл түүхэн баримтыг Монгол
төдийгүй, олон улсын түвшинд хамтран судлах, илрүүлэх талаар “Санамж бичиг”-ийн
хүрээнд ажиллахаар боллоо.