ШУА-иас тогтмол
зохион байгуулдаг “Эрдэмтдийн үг” цурвал лекцийн энэ удаагийн зочноор ШУТИС-ийн харьяа Барилга архитектурын сургуулийн зөвлөх
профессор, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Я.Дүйнхэржав оролож, "БАРИЛГЫН БҮТЭЭЦИЙН ГАЛ ТЭСВЭРШЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ АРГА ЗҮЙ" сэдвийн хүрээнд сонирхолтой
лекц уншлаа.
Тэрээр "галд тэсвэртэй барилга барих нь инженер хүний эрхэм зорилгын нэг байдаг. Барилгын бүтээцийн гал тэсвэршлийн тооцоог хийх арга, аргачлалын судалгаа манай улсад нэн шаардлагатай байна. Монгол улсад мөрдөгдөж буй галын стандарт, норм дэлхий нийтээрээ мөрддөг дүрэм журамтай ойролцоо, тэр түвшинд байгаа гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд энэ талаар хийх ажил эрчимжсэн" хэмээн ярилаа. Мөн хүмүүсийн санамсаргүй үйлдлээс болж л гал гардаг болохоос санаатай үйлдлээс гал гарах тохиолдол бараг гардаггүй. Манай улсад жилд дунджаар 4000 орчим барилга байгууламжид гал гардаг. Үүний улмаас 60-70 хүн гэмтэж, амь насаа алддаг гэсэн судалгаа бий. Энэ бол өндөр тоо. Ард иргэд аюулгүй орчинд амьдрах ёстой. Бидний амьдарч байгаа орон сууц, ажиллаж байгаа барилга байгууламж нь найдвартай баталгаатай байх ёстой. Галын аюул хэлж ирдэггүй хийсэж ирдэг учраас үүн дээр онцгой анхаарч, аюулгүй байдал талаасаа анхаараасай, барилгын аюулгүй байдал, галд тэсвэртэй байдлыг харгалзан үздэг байгаасай гэдгийг нийтэд анхааруулан хэллээ.