Вэбсайтын цэс
Хэлний сонголт
Д.Рэгдэл Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ян Вытопилийг хүлээн авч уулзлаа
Д.Рэгдэл Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа  Элчин сайд Ян Вытопилийг хүлээн авч уулзлаа

ШУА-ийн ерөнхийлөгч академич Д.Рэгдэл Бүгд Найрамдах Чех улсаас Монгол улсад суугаа  Элчин сайд Ян Вытопилийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын гол зорилго нь шинээр томилогдсон Элчин сайд Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчтэй танилцах, байгууллага, улс хоорондын өнгөрсөн, одоо, ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал солилцох юм.

Элчин сайд Чех-Монголын сүүлийн үед хамтарсан Шинжлэх ухааны төслүүдийн талаар дурдаж цаашид хамтын ажиллагааны өргөн боломжууд байгаа талаар мэдээлэл өгөв.  Тухайлбал,  Чехийн шинжлэх ухааны академи, Монгол улсын ШУА-ийн газарзүйн геоэкологийн хүрээлэн хоорондын хамтарсан “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл ба цэвдэг судлал”, ШУА, ШУТИС болон бусад байгууллагуудын хамтарсан “Эх газрын тектоник хөдөлгөөний шилжилт” сэдэвт судалгааны төсөл, тэр дундаа Палеонтологийн чиглэлээр эртний ургамал, арлын болон далайн ургамал, ус судлал, Угсаатан зүй судлалын чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэлээ.

ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хоёр  орны шинжлэх ухааны байгууллага хоорондын хамтын ажиллагаа 1970-1990-ээд он хүртэл Хими, химийн технологи, геологи- уул уурхай, газарзүйн салбарт идэвхтэй явж байгаад удааширсан. Цаашид бид нийгэм, социологи, байгалийн шинжлэх ухааны бүхий л  салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай талаар тэмдэглэн дурдав.

Мөн Бүгд Найрамдах Чех Улс болон Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамд хооронд Боловсрол, судалгааны хэлэлцээрийг 2019 онд байгуулж 5 чиглэлээр солилцоо явуулахаар тохирсон ч цар тахал болон бусад хүчин зүйлсээс хамааран энэ ажил сайн хэрэгжээгүйг одоо идэвхжүүлэх шаардлагатай байна гэдгийг  элчин сайд онцлов. Үүнд:

-       Бакалавр, магистрын оюутан сургах;

-       Докторын оюутан сургах;

-       Эрдэмтэн, судлаач солилцох;

-       Хэлний зуны сургалтад хамруулах;

-       Боловсрол, шинжлэх ухааны байгууллагын ажилтан нарын туршлага солилцох дадлага.

Мөн угсаатан зүй, археологи, палеонтологи, байгаль-нийгмийн ухааны салбаруудад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой гэдэг дээр хоёр  тал санал нийлсэн юм. Түүнчлэн хамтарсан төсөл хэрэгжүүлж, экспедицүүдийг зохион байгуулах, хоёр улсын солилцооны хөтөлбөрт идэвхтэй хамтрах, Монголын Үлэг гүрвэлийн үзмэрүүдээр Чех улсад үзэсгэлэн гаргах боломжийн талаар ярилцсан юм.


Бусад мэдээлэл