Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ОХУ-ЫН ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ А.М.СЕРГЕЕВ МОНГОЛД АЙЛЧИЛЖ БАЙНА
ОХУ-ЫН ШУА-ИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ  А.М.СЕРГЕЕВ  МОНГОЛД АЙЛЧИЛЖ БАЙНА

Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэлийн урилгаар ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч, академич А.М.Сергеев өнөөдөр манай улсад айлчилж байна. Хойд хөршийн ШУА-ийн тэргүүн анх удаа манай удсад айлчилж байгаа нь энэ юм. 

ОХУ-ын ШУА-ийн ерөнхийлөгч Александр Михайлович Сергеев нь физикч мэргэжилтэй 2017 оны есдүгээр сард уг албанд томилогдон ажиллаж байна. 

 А.М.Сергеев нь 1955 оны наймдугаар сарын 2-нд одоогийн Нижегородск хязгаарт төржээ. 

1977 онд Н.И.Лобачевийн нэрэмжит Нижегородийн  үндэсний судалгааны их сургуулийг радиофизикч мэргэжлээр дүүргэсэн. 

1982 онд ЗХУ-ын ШУА-ийн Хэрэглээний физикийн хүрээлэнд эрдмийн зэрэг хамгаалж 2000 онд мөн тус хүрээлэнд физик-математикийн докторын зэрэг хамгаалсан. 2003 онд ОХУ-ын ШУА-ийн сурвалжлагч-гишүүн, 2016 онд ШУА-ийн  жинхэнэ гишүүнээр элссэн байна. 

2015 оноос ШУА-ийн Хэрэглээний физикийн хүрээлэнгийн захирал. АНУ-д Таталцалын долгионыг илрүүлэх  LIGO төсөл дээр Оросын эрдэмтдийн багийг ахлан  ажиллаж байсан. Уг төсөл дээр ажилласан эрдэмтдэд Груберийн нэрэмжит шагнал олгожээ. 

Александр Сергеев нь лазерийн физикээр мэргэшсэн эрдэмтэн бөгөөд түүний удирдлага дор ОХУ-ын ШУА-ийн Хэрэглээний физикийн хүрээлэнд хамгийн том петаватт лазерын цогцолборыг байгуулжээ.  



Бусад мэдээлэл