Угсаатан зүйч Г.Цэрэнхандын “Монголчуудын ураг төрөл: ёс заншил, зан үйл” номын нээлт 9 дүгээр сарын 16-ны өдөр боллоо. Монголчуудын ураг төрлийн харилцаа, түүнтэй холбогдох ёс заншил, зан үйлийн судалгааг угсаатан судлал, түүхэн зүйн үүднээс дагнан судалсан энэхүү бүтээл нь тус хүрээлэнгийн хэрэгжүүлсэн “Монгол угсаатан ахуй соёл, хөгжлийн антропологийн судалгаа” суурь судалгааны сэдэвт ажлын хүрээнд зохиогчийн хийсэн судалгааны үр дүн юм.
Номын нээлтийн үеэр доктор, профессор Г.Цэрэнханд өөрийн 50 гаруй жилийн судалгааны ажилдаа зориулан цуглуулсан өв их номын сангаа мөн тэр хугацаанд ажилласан хүрээлэндээ бэлэглэсэн юм.