Вэбсайтын цэс
Хэлний сонголт
ШУА-ИЙН ИНФОРМАТИКИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
ШУА-ИЙН ИНФОРМАТИКИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн 2014 оны эхний хагас жилийн тайлангийн хурал 6 дугаар сарын 27-ны өдөр тус хүрээлэнгийн хурлын танхимд болж, сэдэвт ажлуудын болон хүрээлэнгийн бүтцийн нэгжүүдийн хагас жилийн ажлын тайланг хэлэлцлээ.

Хурлын үеэр “Шинжлэх ухааны байгууллагуудын мэдээллийн системийн хөгжүүлэлт” сэдэв ажлын тайланг сэдэвт ажлын удирдагч  доктор Б. Нэргүй, “Монгол улсын экологийн мэдээллийн санг оптикийн, радарийн, хайперспектрийн мэдээгээр баяжуулах нийлмэл арга зүй” сэдэвт ажлын тайланг сэдвийн удирдагч академич Д. Амарсайхан, “Алслагдсан объектуудын мэдээллийн сүлжээний төвлөрсөн хяналт, удирдлагын систем” сэдэвт ажлын тайланг Мэдээллийн технологийн лабораторийн эрхлэгч П. Золбаяр, “Соёлын өвийг тоон хэлбэрт шилжүүлэх” сэдэвт ажлын тайланг эрдэм шинжилгээний ажилтан И. Бямбасүрэн нар танилцуулж хэлэлцүүлэв. Мөн эрдэм шинжилгээний болон инженер техникийн ажилтан бүр тайлангаа үзүүлэн илтгэлээр тавьсан байна.

Хагас жилийн хугацаанд тус хүрээлэнгээс олон улсын эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлд 2 өгүүлэл хэвлүүлж, олон улсын хуралд 2 илтгэл тавьсан бол  1 ажилтан БНЭУ-д 9 сар мэргэжил дээшлүүлж, 1 ажилтан БНХАУ-д докторын зэрэг хамгаалсан байна.




      


 


 


 


            


 



Бусад мэдээлэл