Дэлхийн оюуны өмчийн өдрийг угтан Монгол улсын Шинжлэх ухааны Академи, Оюуны өмчийн газар, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоотой хамтран ОЮУНЫ ӨМЧ БА ЗАЛУУЧУУД: ИРЭЭДҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ЗОХИОН БҮТЭЭЦГЭЭЕ уриа дор “Оюуны өмчийн сургалт”-ыг өнөөдөр буюу 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Сургалтыг Оюуны өмчийн газрын Шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч, TISC хөтөлбөрийн зохицуулагч Б.Одгэрэл, Зохиогчийн эрхийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ууганцэцэг, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны тэргүүн Д.Эрдэнэчимэг, ШУА-ийн оюуны өмч, технологи дамжуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Отгонтуяа нар явуулж ШУА-ийн харьяа хүрээлэнгийн судлаачид болон Монгол Улсын Засгийн Газар, аж, ахуй нэгжийн төлөөллөөс бүрдсэн 70 орчим хүн хамрагдлаа.